Чин ван Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын тэмцээн болно



12-р сарын 16 | 12 цаг 07 минут
307

Монгол Улсын гадаад харилцааны яамны ууган сайд Чин ван Ханддоржийн нэрэмжит шилдэг шатарчдын уламжлалт тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд болох гэж байна. Энэ жил 30 дахь удаагаа зохион байгуулж буй уг тэмцээнийг Гадаад харилцааны яам, Монгол шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээнд дотоод чансааны шилдэг 100 шатарчин, Гадаад харилцааны яамны 10 шатарчин 2021 оны 10-аас дээш насны ангиллын өсвөрийн УАШТ-ий аварга шатарчид болон Монголын шатрын холбооны найман шатарчид оролцох юм. 1911 оны 12 дугаар сарын 29-нд “Олноо өргөгдсөн Монгол Улс”-ыг байгуулж байгаагаа зарлан тунхаглаж, Богд хааны зарлигаар төрийн таван яам байгуулсны нэг нь Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам бөгөөд уг яамны анхны сайдаар туурга тусгаар төр улсыг байгуулан төвхнүүлэх үйл хэргийг сэдэлцэн, гардан гүйцэтгэсэн Түшээт хан аймгийн засаг ноён, хошой Чин ван Ханддоржийг тохоон томилжээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com