АНУ-ын өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэхийг дэмжжээ



12-р сарын 16 | 8 цаг 22 минут
617

Мягмар гарагт АНУ-ын Конгрессын Сенатын танхим тус улсын өрийг 31.4 их наяд ам.долларт хүргэж, 2.5 их наяд ам.доллароор нэмэгдүүлэхийг дэмжжээ.

Уг санаачилгыг 50 сенатч дэмжиж, 49 нь эсрэг санал өгсөн байна. Энэхүү хуулийн төслийг батлахын тулд хууль тогтоогчдын өмнө нь байгуулсан гэрээний дагуу энгийн олонхын санал авах шаардлагатай байв.

АНУ-ын Конгрессын доод танхим мөн дээрх хуулийн төслийг удахгүй батлах төлөвтэй байна. Үүний дараа уг баримт бичгийг тус улсын Ерөнхийлөгч Жо Байденд гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ.

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен өмнө нь хууль тогтоогчдод хандан өрийн таазны тухай хуулийн төслийг батлахыг уриалаад, эс тэгвээс 12 дугаар сарын 15-наас хойш Засгийн газрын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хомсдол үүсэж болзошгүй гэж анхааруулж байв.

Эх сурвалж: Montsame.mn





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com