ЦЕГ, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран сургалт зохион байгууллаа



12-р сарын 15
14 цаг 42 минут
372

Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог дээшлүүлэх, эрчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” сургалтыг өнөөдөр /2021.12.15/ зохион байгууллаа.

Сургалтыг “Хүчирхийлэлтэй тэмцэхэд Монгол эрчүүдийн үүрэг оролцоо”, “Монгол эрчүүдийн өнөөгийн байдал, анхаарах асуудал”, “Эрэгтэй хүний сэтгэлзүйн онцлог”, “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн сэтгэлзүйн онцлог, анхаарах асуудал, 107 тусгай дугаарын үйл ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь Хүчирхийлэлтэй тэмцэхэд эрчүүдийн үүрэг, оролцоо болон хүчирхийлэлд зөвхөн эмэгтэйчүүд өртөж, хохирогч болдоггүй зэрэг асуудлыг хөндсөнөөрөө  онцлог болсон юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

livenews.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, Мэйл: magicglobalmedia@gmail.com