
Time сэтгүүл Илон Маскийг “Оны онцлох хүн”-ээр нэрлэлээ. Тэрбээр дэлхийн хамгийн чинээлэг хүнээр тодорч, энэ статусаа улам бататгасны дээр нэгэн цагт стартап байсан Tesla компаниа $1 их наядын үнэлгээтэй аварга компани болгоод буй.
Тус сэтгүүл нийтлэлдээ “Хүн төрөлхтний амьдралд Маскаас илүү нөлөө үзүүлсэн хүн цөөн. Тэрбээр дэлхий дахины өмнө тулгарсан хамгийн хүнд хэцүү сорилтуудыг шийдэхийг эрхэм зорилгоо болгосон” хэмээн онцолжээ.
Илон Маск 1 дүгээр сард Жефф Безосыг гүйцэж, дэлхийн хамгийн чинээлэг хүнээр нэрлэгдсэн бөгөөд зөвхөн энэ онд хөрөнгийнх нь хэмжээ 100 гаруй тэрбум ам.доллароор өсжээ. Харин 10 дугаар сард Tesla $1 их наядаас дээш үнэлгээтэй цөөн хэдэн компанийн нэг болсон билээ.
Сэтгэгдэл бичих