АНУ стратегийн нөөцөөсөө 18 сая торх нефть худалдана



12-р сарын 11 | 17 цаг 45 минут
494

АНУ 12 дугаар сарын 17-ноос стратегийн нөөцөөсөө 18 сая торх нефть гаргахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Эрчим хүчний яам баасан гарагт мэдээлжээ.

“Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Жо Байден нефтийн хангамжийн дутагдлыг арилгах зорилгоор шийдэмгий арга хэмжээ авсны дараа Эрчим хүчний яам 12 дугаар сарын 18-нд 17 сая торх нефть зах зээлд гаргахаар болсныг мэдэгдэж байна" гэж тус яамны мэдээлэлд онцлон тэмдэглэсэн байна.

“Зах зээлийн донсолгоог зохицуулах” хүрээнд тус байгууллага мөн 4.8 сая торх нефтийн багцыг Америкийн “ExxonMobil” компанид шилжүүлж байгаагаа зарлажээ. Цахим хуудсанд нь тайлбарласнаар, дурдсан солилцооны журам нь "компани яаралтай нөхцөл байдалтай холбогдуулан улсын нефтийн нөөцөөс түүхий газрын тосыг богино хугацаагаар зээлдэн авч байна" гэсэн үг юм.  Дараа нь компани урьдчилж тохиролцсон "газрын тосны нэмэлт урамшуулал"-ыг харгалзан зээлсэн түүхий эдээ бүрэн буцааж өгөх үүрэгтэй аж.

Хэрэглэгчдэд шатахууны үнийг бууруулах, дэлхийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор стратегийн нөөцөөсөө 50 сая торх нефть гаргахаар болсноо АНУ-ын засаг захиргаа 11 дүгээр сарын 23-нд мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: Montsame.mn





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com