Койн, токены ханшийг зохиомлоор тогтоож байх эрсдэлтэйг СЗХ анхаарууллаа



12-р сарын 10 | 14 цаг 00 минут
689

Койн, токены нийлүүлэлтийг ихэсгэх зэргээр ханшийг зохиомлоор тогтоох, “хөөсрөл” бий болгох эрсдэл гарч байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа. 

Мөн “IEO” болон “ICO” гэх нэрээр шууд олон нийтээс хөрөнгө босгосон койн, токеныг бусад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бирж/ платформууд бүртгэхгүй байх, эсвэл тухайн бирж, платформ нь цаашид холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангахгүйгээс хоёрдогч зах зээлийн арилжаа хийгдэхгүй байх эрсдэлүүд үүсэж байгаа аж. Ингэснээр иргэдийн хөрөнгийг тодорхой бус хугацаагаар түгжих тохиолдол гарсаар байна.   

 

 

                                       

                                                                                                    Эх сурвалж: BloombergtvMongolia

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com