“Хурд” хамтлаг пянз, цомгийнхоо баярыг хийнэ



2021 оны 12-р сарын 9 | 11 цаг 00 минут
939

      Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлаг 30 жилийн ойгоо угтан “Долоон тэрбум” пянз, цомог хэвлүүлсэн бөгөөд энэ сарын 11-нд нээлтээ хийх гэнэ.

Тус хамтлаг дээрх цомог, пянзаа Германд хэвлүүлсэн агаад Шангри-Ла Моллд нээлтийн арга хэмжээгээ хийхээр бэлтгэжээ. Дээрх цомгоо гурван жилийн турш бүтээж, хамтлагийн гишүүн бүрийн уран бүтээлийг багтаажээ. Өнгөрсөн хоёрдугаар сард "Долоон тэрбум" цомгийнхоо хамгийн анхны уран бүтээл болох "Гэгээн гоо" хэмээх уран бүтээлээ сонсогчдодоо хүргээд байгаа билээ.

Эргэн сануулахад, тэд хамтлагийнхан 20 жилийн ойгоор Монголын анхны “Алтан пянз”-ыг хэвлүүлж, фенүүддээ бэлэг барьж байв.

Эх сурвалж: Mnb.mn





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com