Сумын ИХТ-ын тогтоолоор Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажлыг зогсоох шийдвэр гаргажээ



12-р сарын 7 | 12 цаг 00 минут
1223

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Шижигтийн хавцалд Ховд гол дээр баригдана. Төсөл ирэх 2022 оны дөрөвдүгээр сард эхлэхээр болж, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байгаа. 

Гэтэл Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ-аар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Ховд голын ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амжиргаанд ноцтой хохирол учруулна хэмээж үзэж тус ажлыг зогсоох тухай тогтоол гаргажээ.
Ингэхдээ Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц барих төслийг шүүхэд өгөх, байгаль орчны үнэлгээг хийж гүйцэтгэсэн компанийг шүүхэд өгөх, Олон улсын болоод Монгол улсын хүний эрхийн комисст өргөдөл гаргах, БНХАУ-ын элчин сайдын яаманд захидал илгээх гэх мэт саналуудыг гаргаж хэрэгжүүлэх талаар тогтоолд тусгажээ. 
 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com