Ширээний теннисчид ур чадвараа сорилоо



2021 оны 12-р сарын 6 | 9 цаг 22 минут
354

Монголын ширээний теннисчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоны 60 жилийн ой, “Оч” Клубын нэрэмжит насанд хүрэгчдийн V тэмцээний аваргууд тодорлоо.

Насанд хүрэгчдийн АШТ-ий эрэгтэй ширээний теннисчдээс тэргүүн байрт  Я.Бэгз /Оч клуб/ шалгарсан бол 2 дугаар байрт З.Төрболд /Каркас ХХК/, 3 дугаар байрыг Ч.Эрдэнэбаяр /Оч, Тэнгис сенима/, Б.Баярмагнай /Сүхбаатар дүүрэг/ нар тус тус эзэллээ.

Эмэгтэйчүүдээс 1 дүгээр байр Б.Должинзуу /Сонгинохайрхан  клуб/, 2 дугаар байр  Б.Болор-Эрдэнэ /Оч клуб/, 3 дугаар байрт Г.Сэлэнгэмөрөн /Говьсүмбэр/, Э.Намуунбайгаль /Оч клуб/ нар шалгарсан байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com