"Tour of Thailand-2021" уралдаанд Монголын дугуйчид амжилттай уралдаж байна



12-р сарын 5 | 18 цаг 05 минут
456

"Tour of Thailand-2021" 6 өдрийн уралдаанд 20 орны 15 багийн 85 тамирчин хурд, хүчээ сорин уралдаж байна.           

Монголын шигшээ багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц Малайз улсын /TERENGGANU/ мэргэжлийн дугуйн багаас маш амжилттай уралдаж 3 дугаар этапад 3 дугаар байр, 4 дүгээр этапад 2 дугаар байр, нийлбэр дүнгээр тэргүүлэгчээс 9 секунд алдагдалтай 2 дугаар байрт орж ирсэн байна.

Иймд Монголын шигшээ баг үлдсэн 2 өдрийн уралдаанд өөрсдийн амжилтаа ахиулахаас гадна С.Жамбалжамцаа дэмжин туслах давхар хариуцлага ирээд байгаа аж.

Ийнхүү Монголын дугуйчид ОУДХ /UCI/-ны чансааны оноогоо амжилттай цуглуулж байна.   

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com