Африк тивийн нийт хүн амын 7.5 хувь нь вакцинд хамрагдсан байна



12-р сарын 3 | 8 цаг 00 минут
593

 Африкт вакцинжуулалтын түвшин маш бага хэвээр байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тэргүүлэх албан тушаалтан мэдэгдэв.

"Дэлхийн анхны Ковид-19 тарилга хийснээс хойш бараг нэг жил болж байна. Гэсэн хэдий ч Африк вакцины хамгаалалтыг хангах дорвитой ажил хийгээгүй" гэж ДЭМБ-ын Африкийн бүс нутгийн онцгой байдлын газрын дарга Др Салам Гэйе хэлэв.

 102 сая хүн буюу Африк тивийн хүн амын ердөө 7.5 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан гэж тэрээр хэллээ. Мөн 80 гаруй хувь нь ганц тун ч аваагүй байна гэж тэр нэмж хэлэв.

"Энэ бол маш аюултай хэмжээний дутагдал" гэж тэр хэлээд сүүлийн гурван сарын хугацаанд вакцины нийлүүлэлт сайчирч өссөнийг нэмж дурьдсан юм.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com