Өмнөд Африкт Omicron хувилбарын тохиолдол маш эрчимтэй нэмэгдэж байна



12-р сарын 3 | 9 цаг 00 минут
773

Ковид: Өмнөд Африкт Omicron хувилбарын шинэ тохиолдол 24 цагийн дотор хоёр дахин нэмэгджээ. Эрүүл мэндийн албаны хүмүүсийн хэлж буйгаар коронавирусын шинэ хувилбар болох Омикрон нь Өмнөд Африкт давамгайлж, шинэ халдварын тоо огцом нэмэгдэж байна гэжээ.

Тус улсад хамгийн сүүлийн өдөр  8,500 орчим шинэ ковидын халдвар бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх өдөр батлагдсан 4,300 тохиолдлоос бараг хоёр дахин их юм.

Үүний эсрэгээр, Өмнөд Африкт өмнөх арваннэгдүгээр сарын дундуур гэхэд өдөрт дунджаар 200-300 орчим халдвар илэрч байсан гэж Өмнөд Африкийн эрдэмтэн ВВС-д ярьжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр Omicron одоогоор дэлхийн 24 оронд илэрсэн байна. 

 Энэтхэг, Гана, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсууд Omicron-ны тохиолдол хамгийн сүүлд батлагдсан улсууд болоод байна. Их Британи, АНУ, Герман зэрэг улсууд аль хэдийн шинэ хувилбарын тохиолдол илрээд байгаа билээ. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com