Их мастер А.Энхтуул Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч боллоо



12-р сарын 2 | 10 цаг 09 минут
497

Их мастер А.Энхтуул Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга буюу гүйцэтгэх захирал ажлаасаа албан ёсоор өчигдөр чөлөөлөгдөж, тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар болсон байна.

 Олон улсын шатрын холбооны их мастер А.Энхтуул МШХ-ны үйл ажиллагаанд зориулан хувийн зүгээс 5 сая төгрөг хандивлажээ. Тэрбээр “Миний бие МШХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаас  өнөөдрөөс эхлэн чөлөөлөгдлөө. Цаашид хайртай спортынхоо хөгжлийн төлөө чадах, мэдэх бүхнээ дайчлан хичээх болно. Хичээсээр ч ирсэн билээ” гэжээ.

А.Энхтуулын хувьд 2018 онд Улаанбаатар хотноо "Элит брайн" олон улсын шатрын академийг үүсгэн байгуулж, 2020 онд Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч хэмээх цолны болзлыг хангажээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com