Г.Тэмүүлэн:Улсын хилээр гарч буй ургамал олон зуун сая доллараар хэмжигдэх бололцоотой



11-р сарын 24 | 15 цаг 14 минут
2784

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улс эрс тэрс уур амьсгалтай, генетик нөөц ихтэй, генийн нөөцтэй, арвин баялагтай орон. Ард түмний нийтийн үнэ цэнэтэй баялаг болсон генетик нөөц, уламжлалт мэдлэгийг хадгалж хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай. 2020-2021 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан ургамал, бичил биетний гаралтай зүйлийг судалгаа болон эдийн засгийн зориулалтаар ашиглах 1300 гаруй зүйл ургамлыг 70 гаруй зүйл амьтныг хилээр гарах зөвшөөрлийг олгосон. Улсын хилээр гарч буй ургамал, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон зуун сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой. Хууль эрх зүйн орчин байхгүйгээс олон улсын түвшинд эдийн засгийн эргэлтэд орж буй Монголын нөөц баялгийг ашиглаж тодорхой хүнсний бүтээгдэхүүн био технологийн бүтээгдэхүүнийг хийж байгаа бүтээгдэхүүнд хяналт тавих бололцоо байхгүй болсон. Генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд дэд ажлын хэсгээс хагас жил гаруй ажиллаж, судалгаа хийлээ. Энэ  хугацаанд хуулийн бүртгэх, хадгалах хамгаалах, ашиглах, генетик нөөцийн баялгаас үр шим хүртдэг байх боломж бололцоог илүү тодотгон оруулж өгсөн” гэв.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com