Абу Дабид манай 20 жүдоч хүч үзнэ



11-р сарын 24 | 15 цаг 50 минут
348

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн гранд слам тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдана.

“Абу Даби-2021” их дуулгад манай улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болсон. Манай тамирчдын түрүүч Абу Дабид хөл тавиад байгаа бөгөөд ОУХМ Бүүвэйбаатарын Хишигбаярын удирдлагад ур чадвараа сорин өрсөлдөгнө.

Тэмцээний аваргууд чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байр 360, шилдэг наймд шалгарвал жүдочид 260 оноог дэлхийн чансаандаа нэмнэ.

Тус тэмцээний -60 кг-ын жинд Бямбасүрэнгийн Сүхбат, -66 кг-д Гүнжинлхамын Сод-Эрдэнэ нар анхны Их дуулгадаа хүч үзэх бол бусад тамирчид ээлжит тэмцээндээ зодоглох гэж байна.

Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинг Токиогийн олимпын мөнгөн медальт Тайваний Ян Юүн-Вэй тэргүүлэн барилдах бол -73 кг-ыг энэ оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Гүржийн Лаша Шавдатуашвили, эмэгтэйчүүдийн -52 кг-ыг олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Амандин Бушар нар тэргүүлэн барилдахаар мэдүүлгээ өгчээ. 

Арваннэгдүгээр сарын 26-ны баасан гараг

Эрэгтэй -60 кг: Энхтайваны Сумъяабазар /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/,

Бямбасүрэнгийн Сүхбат /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/

-66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү /ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин/,

Гүжинлхамын Сод-Эрдэнэ /Спортын мастер/

Эмэгтэй. -52 кг: Бишрэлтийн Хорлоодой /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/,

Ганболдын Ганцэцэг /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/ -57кг: Лхагватогоогийн Энхрийлэн /ОУХМ, Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт/,

Батсүхийн Алтанцэцэг /Хан-Уул дүүргийн спорт хороо, “Женко” клубийн тамирчин/ 

Бямба гараг

Эрэгтэй. -73 кг: Ганбаатарын Одбаяр /МУГТ, ДАШТ-ий хүрэл медальт,

Багийн ДАШТ-ий хүрэл медальт“Женко” клубийн тамирчин/,

Цэнд-Очирын Цогтбаатар /Сүхбаатарын одонт, “Сүлд” спорт хорооны тамирчин/

-81 кг: Гэрэлтуяа Болор-Очир, Булганы Батболд /”Хангарьд” спорт хорооны тамирчин/

Эмэгтэй. -63 кг: Баярбатын Баасанжаргал /ОУХМ. “Хилчин” спорт хорооны тамирчин/,

Саранцэцэгийн Лхагвадулам /ОУХМ. “Сүлд” спорт хорооны тамирчин/,

-70 кг: Мөнхбатын Даваасүрэн /Боржин төв дэвжээ/, Цэрэндуламын Энхчимэг //

Ням гараг

Эрэгтэй. +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл /МИАТ-ийн тамирчин/, Сумъяабэйсийн Баторших //

Эмэгтэй. -78 кг: Батбаярын Эрдэнэт-Од //

+78 кг: Амарсайханы Адьяасүрэн нар тус тус барилдана





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com