Т.Баярхүү: Мөрдөж байгаа дөрвөн түвшинг өөрчлөхөөр ажлын хэсэг ажиллаж байна



11-р сарын 24 | 13 цаг 36 минут
622

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинд хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 100 хувь танхимын сургалтад шилжүүлнэ гэдгийг мэдэгдлээ. 

 

Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:  "Монгол Улсад өнөөдрийн байдлаар эрсдэлийн үнэлгээний дөрвөн түвшинг мөрдөж байгаа. Энэхүү түвшинг өөрчлөхөөр ажлын хэсэг ажиллаж байна.

Ингэснээр хэрэв гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд шар түвшинд шилжүүлнэ. Энэ түвшинд шилжсэн тохиолдолд үзвэр, үйлчилгээ спортын арга хэмжээ 50 хувийн дүүргэлттэй явуулж байгааг хязгааргүй болгоно. Мөн хариуцлагын гэрээ хийхгүй байх зэрэг нарийвчилсан журмыг боловсруулаад Засгийн газрын хуралдаанд танилцуулна" гэлээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com