С. Энхболд: Одоогоор дэлхийд 4 дэх тун хийж байгаа улс байхгүй



11-р сарын 24 | 13 цаг 30 минут
636

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын хариу арга хэмжээ, дархлаажуулалтад хамрагдалтын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Европын орнууд вакцины хамрагдал бага байгаа учраас 4 дэх давалгаа эхэлж байна. Харин 3-р тунд иргэдээ хамруулсан улсуудад давуу талууд их гарч байгаа. Жишээ нь Израйл улсад нийт хүн амынхаа 30 хувийг хамруулснаар 60-аас дээш насныхны өвчлөл буурсан, эмнэлгийн ачаалал буурсан зэрэг давуу талууд ажиглагдаж байгаа.

Манай улсын хувьд 7-р сард энэ оны 9,10-р сард халдварын дахин давалгаа эхэлнэ гэсэн эрдэмтэн судлаачдын таамгийн дагуу наймдугаар сарын 16-наас эхлэн бүүстер тунг 60-аас дээш насныханд хийж эхэлсэн байгаа. Одоогоор 3-р тунд 589 мянган иргэн хамрагдаад байгаа. Энэ маань зорилтод бүлгийн 28 хувь гэсэн үг. Өдөрт одоогийн байдлаар 10 мянгаас дээш хүн хамрагдаж байгаа. Иргэдийн хамрагдалт энэ эрчээрээ үргэлжилбэл 12 сард багтаж шар түвшинд шилжих боломжтой.  Бүүстер тунд 50-иас дээш хувьтай хамрагдвал шар түвшинд шилжинэ. Шар түвшинд шилжсэнээр ерөнхий боловсролын сургууль, их сургууль, цэцэрлэгийн 2-3 насны ангийг зуун хувь танхимаар хичээллэх боломжтой болно.  Мөн Одоогоор дэлхийд 4 дэх тун хийж байгаа улс байхгүй.  Манай улсын хувьд олон улсын адил 4 дэх тунгийн талаар эрчимтэй судалж байна” гэлээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com