Абу Дабид Монголын 20 жүдоч хүч үзнэ



11-р сарын 23 | 13 цаг 00 минут
336

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн Гранд Слам тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдах гэж байна. “Абу Даби - 2021” Их дуулгад Монгол Улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болсон.

Монголын тамирчдын түрүүч өчигдөр Абу Дабид хөл тавьсан бөгөөд ОУХМ Б.Хишигбаярын удирдлага дор ур чадвараа сорин өрсөлдөнө.

Тус тэмцээний аваргууд чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байр 360 оноо, харин шилдэг наймд шалгарсан жүдочид 260 оноог дэлхийн чансаандаа нэмнэ.

Монгол Улсаас тус тэмцээний -60 кг-ын жинд Б.Сүхбат, -66 кг-д Г.Сод-Эрдэнэ нар анхны Их дуулгадаа хүч үзэх бол бусад тамирчин ээлжит тэмцээндээ зодоглох гэж байна.

Тодруулбал, Эрэгтэйчүүдээс 60 кг-д Э.Сумъяабазар, Б.Сүхбат, 66 кг-д Ё.Басхүү, Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д Г.Болор-Очир, Б.Батболд, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, С.Баторших, эмэгтэйчүүдээс 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 57кг-д Л.Энхрийлэн, Б.Алтанцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал, С.Лхагвадулам, 70 кг-д М.Даваасүрэн, Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адьяасүрэн нар барилдана.

Сонирхуулахад, Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинг Токиогийн олимпын мөнгөн медальт Тайваний Ян Юүн-Вэй тэргүүлэн барилдах бол 73 кг-ыг энэ оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Гүржийн Лаша Шавдатуашвили, эмэгтэйчүүдийн 52 кг-ыг олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Амандин Бушар нар тэргүүлэн барилдах юм байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com