Дуулгах нэг сайн мэдээ гэвэл БНСУ ирэх сараас гадаадын гэрээт ажилчдаа татаж авахаар болжээ. Энэ тухай өчигдөр УИХ-ын хуралдааны үеэр яригдав.
Энэ мэдээ олон монгол залуучуудын магнайг тэнийлгэх нь лавтай. Учир нь БНСУ руу гэрээгээр ажиллах зөвшөөрлөө авчихаад цар тахлын халдварын улмаас явж чадалгүй жил гаруй хугацаанд хүлээж байгаа олон иргэд бий.
Аж амьдралаа өөд нь татах, байр машины мөнгө хийх хүсэлтэй олон мянган залуучуудын зорих газар нь БНСУ болсон. Ёстой нөгөө дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг аль аль талдаа ажиллаж, ажиллуулаад сурчихсан. Сайн, саар хэл ам байдаг ч Солонгос шиг Монголын олон мянган жирийн иргэдэд хөрөнгө оруулалт хийсэн улс байхгүй.
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөрлөн ирэхийн жишээгээр гадаадад ажиллаж амьдарч байсан иргэд эх орондоо шинэ технологи нэвтрүүлэгчид болсныг бас бахархалтайгаар дурдах нь зүй.
Улаанбаатарын гэр хороололд оймсны үйлдвэр ажиллаж, хотын хаа нэгтээ ванн, тосгуур үйлдвэрлэж, нарны зайн “Санко Соолар Монголиа” компани бүтээгдэхүүнээ экспортолж, зарим цахим техникийг эх орондоо угсарч байна.
Харин энэ бүх ноу хауг эх орондоо “импортолж” үндэсний үйлдвэрлэл хөгжүүлж яваа тэр хүмүүс бол гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэд. Өөрөөр хэлбэл эрдэм өвөрлөн ирэгсэд.
Ид хийж бүтээх залуус олноороо гадаад оронд ажиллахаар явж байгаа нь зарим сөрөг нөлөөтэй гэдэг нь тодорхой. Адаглаад хүйсийн тэгш бус байдал, гэр бүлийн тогтвортой байдал гэхчлэн таагүй дагавар бий. Гэхдээ тэд хүний газар хүнд хүчир хөдөлмөр эрхэлж эх орон, эхнэр хүүхэд, ах дүү садныхаа аж амьдралыг дааж яваа гавьяатай хүмүүс.
Гадаадад хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүмүүст дуулгах өөр нэг мэдээ байна. Монголчуудын олноороо очиж ажилладаг орны нэг нь манай гурав дахь хөрш Япон улс. Гэхдээ тус улс аж үйлдвэржсэн орнуудын дундаас цагаач ажилчдын эсрэг хаалттай бодлого баримталж ирсэн. Тийм болхоор тэнд ажиллаж амьдрах зөвшөөрөл авахад амар хялбар биш байдаг.
Тэгвэл тус улс гадаадын ажилчдыг гэр бүлээр нь татаж авч ажиллуулах шийдвэр гаргажээ. Ингэж үүд хаалгаа нээх нь хүн амын өсөлт буурсан, ажиллах хүчний хомсдолд орсонтой холбоотой аж.
Мэдээллийн агентлагуудын өчигдрийн мэдээнд дурдснаар “хөх захтнууд” гэж нэрлэгдэх ажлын байранд гадаадын ажилчдыг гэр бүлийн хамт Япон улсад ирж суурьшин ажиллахыг зөвшөөрөхөөр Засгийн газрын түвшиндээ хэлэлцэж байгаа гэжээ. Хэрэв энэ асуудал шийдвэрлэгдвэл гадаадын иргэдэд Япон улсад удаан хугацаагаар хууль ёсоор ажиллаж амьдрах боломж бүрдэх юм.
Одоогоор цөөн тооны тусгай мэргэжлийн гадаад ажилчид гэр бүлээ Японд авчрах боломжтой байгаа юм.
Өчигдөр УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр дурдагдсан мэдээллээс харвал 2017 онд Монголоос 700 гаруй мэдээллийн технолоогийн мэргэжилтэн Японд ажиллахаар явсан гэжээ. Ер нь программ хангамжийн чиглэлээр монгол залуучууд ганцхан Япон ч гэлтгүй АНУ-д 1000 гаруй залуучууд ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бас бий.
Хэдэн жилийн өмнө “Монгол контент” компанийн залуучууд Мьянмарын үүрэн телефоны анхдагч компанийн "Mobile Money" төслийн програм хангамжийг хэрэгжүүлж байв. Энэчлэн монгол залуучууд маань дэлхийн залуучууд болох замналдаа хөл тавьсаар л байна.
Х.Тулга
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих