Криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ түүхэндээ анх удаа 3 их наяд ам.доллар давлаа.
10 462 криптовалютын ханшийг харуулдаг CoinGecko цахим хуудасны мэдээллээр, даваа гарагт криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 3 их наяд ам.доллар давсан байна. 16:15 цагийн байдлаар энэ үзүүлэлт 3.7 хувиар өсөж, 3.01 их наяд долларт хүрсэн байна.
Уг цахим хуудасны мэдээллээс үзэхэд, криптовалютын нэг өдрийн арилжааны нийт хэмжээ 188.6 тэрбум ам.доллар болжээ. Үүний 41 гаруй хувийг биткоин, 18.6 хувийг эфирийн арилжаа эзэлсэн байна. Даваа гаргийн арилжааны явцад биткоин болон эфирийн үнэ эрс өсжээ. Мөн бинанс коин, соланагийн ханш мэдэгдэхүйц өссөн байна.
Өнгөрсөн оны сүүлчээс хойш криптовалютын зах зээл бараг дөрөв дахин өссөнийг “Bloomberg” агентлаг онцолжээ.
И. Шинэбат
Сэтгэгдэл бичих