Цусны цочмог хорт хавдрын эсрэг тэмцэж буй залуу уран бүтээлч LilThug ээжийнхээ хамтаар Турк улсыг зориод байгаа билээ. Рок поп, хип хоп, нийтийн дуучид гээд хамтран зүтгэдэг найз нөхөд нь хандивын олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнээр 60 гаруй сая, реппер уран бүтээлчид 30 гаруй сая, нийтийн дуучид 10 гаруй сая төгрөг цуглуулаад байна.
Тэгвэл Өвөр Монголын хип хоп дуучид мөн хандивын аянд нэгдэхээр болж энэ сарын 24нд тоглолт зохион байгуулахаар болжээ. Реп, хип хоп уран бүтээлчдийн тоглолтын дундуур хөтлөгч Б.Тэмүүжин, Д.Одзаяа нар LilThug-ын ээжтэй утсаар холбогдоход Монголын ард түмэн, найз нөхдөд нь баярлаж буйгаа илэрхийлж нулимсаа нууж чадалгүй хүүгээ заавал босгож ирнэ ээ хэмээсэн юм.
Сэтгэгдэл бичих