Н.Анхбаяр: Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдэж авто замын боомтын хөдөлгөөнийг хязгаарласан



10-р сарын 14 | 14 цаг 40 минут
2450

Замын-Үүд, Эрээний хилийг хаасан тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

Хил хамгаалах ерөнхий газар "Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаасан".

Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна гэжээ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "БНХАУ-ын Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан авто замын боомтын хөдөлгөөнийг хязгаарласан. Төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Эрээн хотын бүх хүнийг шинжилгээнд хамруулах бөгөөд нэг хүнээс гурван удаа шинжилгээ авах юм байна. Тиймээс цаг хугацаа нэлээд орох нөхцөл байдалтай байна.

Бид өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай холбогдож хилийн боомтыг хэдий хугацаагаар хаах тухай асуусан. Элчин сайдын зүгээс "Бидэнд төвөөс авсан албан ёсны мэдээлэл ирэхээр хэлнэ. Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна" гэсэн мэдээллийг өгөөд байна" гэв.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com