Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна



10-р сарын 14 | 14 цаг 14 минут
14076
Өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын талаас Эрээний боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.
 
Тодруулбал тэрээр: "Би өнөө өглөө Хил Хамгаалах байгууллагын отрядын дарга болон хилийн төлөөлөгч нартай холбогдлоо. Тэдний өгч байгаа мэдээллээр БНХАУ-ын Эрээн хотод дотоодод нь халдвар гарсан.
Үүнээс болоод оршин суугчдаа бүгдийг нь шинжилгээнд хамруулах шаардлага үүссэн.Иймээс боомтын үйл ажиллагааг түр зогсоолоо гэдгээ манай хилийн байгууллагад мэдэгдсэн.
 
Манай улсаас тээвэр хийж байгаа жолооч нар Хятадын ямар ч иргэнтэй контакт хийхгүй байхаар зохицуулагдсан байдаг. Иймээс манай зүгээс халдвар хамгааллын дэглэм зөрчсөн зүйл байхгүй.
 
Асуудлыг наашлуулах талаар Гадаад Харилцааны Яам холбогдох шугамаар ажиллаж байгаа. Хэдий хугацаанд нээж, хаахыг мэдэхгүй байна. Энэ бол БНХАУ-ын дотоод асуудал.Мөн үүнээс үүдэх хохирлыг урьдчилан тооцох боломжгүй " гэв.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com