БНХАУ-ын таван иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газрын мэргэжилтэн, байцаагчид хүлээлгэн өгчээ



10-р сарын 14 | 15 цаг 00 минут
1890

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар "Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын 5 иргэн алхаж байна" гэсэн мэдээлэл энэ сарын 13-нд буюу өчигдөр иргэнээс хүргүүлснийг хүлээн авч, тухайн газарт очиж шалгажээ.

Ийн гадаадын 5 иргэнийг саатуулж, хууль тогтоомжийн дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгчээ.

Одоогоор эрх бүхий байгууллага шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоохоор шалгалтын ажиллагаа явуулж байна.

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com