Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс залуу гэр бүлд иж бүрэн тавилгатай гэр бэлэглэнэ



10-р сарын 14 | 12 цаг 41 минут
655

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс "Бүрэн Монгол гэр" төслөө Монгол орны 21 аймагт хэрэгжүүлэхээр болжээ.

Тэрбээр төслийнхөө хүрээнд амьдралын төлөө зорилго тэмүүлэлтэй залуу гэр бүлийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор иж бүрэн тавилгатай Монгол гэр өгч, тухайн хосын хурим найрыг хийж өгөх гэнэ.

Төслийн хүрээнд аймгуудын Засаг дарга болон бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах юм байна.

Тусгайлан зориулсан Монгол гэрийг "Хар цахиур" компани захиалгын дагуу хийж, 21 тооны зургаан ханатай гэрийг үйлдвэрлэж байгаа аж.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com