УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-аас хөөжээ



10-р сарын 14 | 11 цаг 55 минут
2698

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-аас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Ардчилсан намын үндсэн дүрмийн хорооны 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын үндсэн дүрмээр хүлээсэн намын гишүүний үүргээ биелүүлээгүй хэмээн сануулга өгчээ.

Гэвч Ц.Туваан нь үндсэн дүрмийг удаа дараа зөрчиж, намын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн үзэж, Үндсэн дүрмийн хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор түүнийг АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасчээ. Ингэснээр тэрбээр УИХ дахь АН-ын бүлгээс хасагдаж, сул гишүүн болж байна.

Мөн бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын бүлгийн хурал, шийдвэрт оролцох боломжгүй болсныг дуулгалаа.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com