Нэмэлт дархлаажуулалтад 198.317 хүн хамрагдаад байна



10-р сарын 13 | 17 цаг 17 минут
212

Коронавирусний халдвараас сэргийлэх гурав дахь тун буюу нэмэлт тунгийн дархлаажуулалтыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-ны А/517 дугаар тушаалаар эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа.

-Дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг өгнө үү?

-Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар суурин 49 цэгт 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан дархлаажуулалтын 80 гаруй багт ажиллаж байна. I тунгийн хамрагдалт 74 хувь, II тунгийн хамрагдалт 70 хувь байгаа бол III тунгийн хамрагдалтад 198.317 хүн хамрагдаад байгаа. Энэ нь зорилтод бүлгийн 17.6 хувийг эзэлж байна. Нэмэлт дархлаажуулалтад  I, II тундаа бүрэн хамрагдаад гурван сараас дээш хугацааг өнгөрүүлсэн иргэдийг хамруулж байгаа. Мөн коронавирусийн халдвар аваад эдгэсэн иргэдийг эдгэснээс хойш 21 хоногийн дараа нэмэлт дархлаажуулалтад хамруулж байна.

-Жирэмсэн эхчүүд болон хүүхдийн дархлаажуулалт ямар байна вэ?

-Хүүхдийн дархлаажуулалтын I тунгийн хамрагдалт 87.7 хувь, II тунгийн хамрагдалт 76.3 хувьтай байна. Харин жирэмсэн эхчүүдийн 35 хувь I тунд хамрагдсан бол II тунд 25 хувь нь хамрагдаад байгаа юм. Иргэн та өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт очиж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаарай.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com