Кайри Ирвинг вакцинаас татгалзсантай холбогдуулан “Бруклин Нетс” багт тоглохыг хоригложээ



10-р сарын 13 | 14 цаг 07 минут
583

“Бруклин Нетс” багийн хамгаалагч Кайри Ирвинг “COVID-19”-ийн вакцинаас татгалзах шийдвэр гаргасантай холбогдуулан дасгал сургуулилт хийх болон тус багт тоглохыг хориглосон гэж “Бруклин Нетс” багийн удирдлагууд мягмар гарагт мэдэгджээ.

"Кайри Ирвинг хувь хүнийхээ үүднээс өөрийн сонголтыг хийсэн учир бид түүний сонгох эрхийг хүндэтгэнэ" гэж тус багийн ерөнхий менежер Шон Маркс дурджээ.

" “COVID-19”-ийн вакцин хийлгүүлэхээс татгалзсан шийдвэр нь одоогийн байдлаар түүнийг багийн бүрэлдэхүүнд байх боломжийг хязгаарлаж байгаа бөгөөд бид багийнхаа аль ч гишүүнийг ийм байдалд оруулахыг зөвшөөрөхгүй" гэж Шон Маркс нэмж хэлжээ.

Нью-Йорк хотын өнгөрсөн сарын сүүлээр гаргасан хэд хэдэн захирамжийн дагуу тоглогч, шүүгч, дасгалжуулагч, арын албаныхан цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэхдээ дор хаяж вакцины эхний тунг хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд уг шийдвэрийн хүрээнд Кайри Ирвингийн тоглох эрхийг хязгаарлажээ. Захирамжийн хүрээнд "Barclays Center" нь цэнгэлдэх хүрээлэнд тооцогдож байгаа аж.

Мөн “Тоглогчид орон нутгийн вакцинжуулалтын шаардлагыг дагаж мөрдөхөөс татгалзсан тохиолдолд өнжсөн тоглолтын цалинг олгохгүй” гэж Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос /NBA/ мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Нью-Йорк Никс, Лос-Анжелес Клипперс, Голден Стэйт Уорриорз зэрэг багуудын бүх тоглогчид вакциндаа бүрэн хамрагдсан болохыг онцолсон байна.  

Эх сурвалж: Montsame.mn





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com