А.Ариунзаяа: Хоёр настай хүүхдүүдийг СӨБ-д хамруулах боломжийг судална



10-р сарын 13 | 12 цаг 47 минут
429

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа сэтгүүлчдэд ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ Хүүхэд харах үйлчилгээг 2022 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд шилжүүлсэн. Уг үйлчилгээнд зориулж 2.6 тэрбум төгрөг төсөвлөсөн талаараа мэдээлэл өгөв.

Тэрбээр "Боловсролын тухай багц хуульд хүүхдийг гурван наснаас цэцэрлэгт авна гэсэн заалт орсон. Энэ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг хязгаарлаж, тээг болж байгаа мэт боловч нөгөө талдаа 5 настай бүх хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд бүрэн, тэгш хамруулах шаардлагатай гэж үзэж байгааг буруутгах аргагүй.

Тиймээс Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх болсонтой холбоотойгоор хоёр настай хүүхдийг СӨБ-д хамруулах ямар зохицуулалт хийх боломж байна вэ гэдгийг судална. Хоёр настай хүүхдүүдийн онцлог нь намар цэцэрлэгт ороод явцын дунд анги дүүргэлт нэлээд цөөрдөг" гэлээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com