
“Хаан банк”-ныхаа данснаас их хэмжээний мөнгө алдаж, хохирсон иргэд өнгөрсөн долоо хоногт тус банкны гадна мэдээлэл хийсэн байдаг. Тодруулбал, цахим залиланд өртөж, данснаасаа мөнгө алдсан есөн харилцагч байгаа талаарх мэдээлэл бий. Улмаар хамгийн дээд талдаа 45 сая хүртэлх мөнгөн хөрөнгийг алдсан хэрэг гараад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Хаан банк”-ны зүгээс хохирогчидтой уулзаж, тайлбар хэлэхдээ “Залилан хийсэн хүмүүсийн өмнөөс Хаан банк хохирсон иргэдийн мөнгийг төлөх боломжгүй. Харин хохирсон иргэдийн санал гомдлыг хүлээн авч, хуулийн зөвлөгөө өгч, залилан хийсэн этгээдийг олох талаар цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл хохирогчдын зүгээс “Хаан банк”-ийг иргэдэд учруулсан бүх хохирлыг барагдуулах ёстой хэмээн шаардсан билээ. Түүнчлэн цагдаагийн байгууллага болон Хаан банкны дунд иргэд туйлдаж байгаа тухайгаа илэрхийлсээр байгаа юм. Тиймээс сүүлийн жилүүдэд тогтмол өсч байгаа цахим гэмт хэрэгтэй холбоотойгоор хуульч Д.Отгонбаттай ярилцлаа.
- Манай улсын хууль эрх зүйн хүрээнд цахим залилан, луйврын шинжтэй кибер гэмт хэргийг хэрхэн зохицуулдаг юм бол. Хадгаламжийн данснаасаа мөнгө алдсан иргэд цагдаагийн байгуулага болон харилцагч банкны дунд туйлдаж буйгаа илэрхийлж байна л даа. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэрэг манайд шинэ зүйл болсон учраас гэмт этгээдийг илрүүлэх ажиллагаа удаашраад байна уу?
-Эдийн засаг хямрах ажилгүйдэл нэмэгдэх мөчлөгт өмчлөх эрхийн эсрэг гэмт огцом өсөлттэй үйлдэгддэг. Миний санаж байгаагаар 2008-2012 оны хооронд Монгол Улсын эдийн засаг томоохон хямралд орж байсан. Энэхүү хямралын үед иргэд банкныхаа картын мэдээллийг алдаж, улмаар хулгай болон залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэж эхэлсэн л дээ. Тэр үеийн хохирогч болон хэргийг шийдэж байсан шүүхийн практикийг судлаад үзэхээр банкийг хохирогч гэж үзсэн байгаа юм. Тодруулбал, гэмт этгээд АТМ дээр очоод луйврын замаар олж авсан картаар гүйлгээ хийж банкнаас хулгай хийж байсан тохиолдолд Тухайн мөнгөн хөрөнгө нь чухам хэний эзэмшилд байна вэ гэдгийг л тэр үедээ шүүх ихээхэн анхаарч үзэж банкыг хохирогчоор татаж хэргийг шийдвэрлэж байсан.
Ковид-19 цар тахалын үеийн эдийн засгийн хямрал, нөгөө талдаа техник технологийн дэвшилийг өсвөр насны болон дөнгөж насанд хүрсэн залуучуудын хэрэглээний мэдлэг чадвар сайжирч нөгөө талдаа төлөвшиж гүйцээгүй насандаа энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг хэсэг бүлэг би болсон амьдралын эх үүсвэрээ болгох хандлага их ажиглагдаж байна.
Одоо үүсээд байгаа нөхцөл байдалд Нэг талаас төрөөс тусгай зөвшөөрлийн хүрээнд банканд харилцах дансанд мөнгө байршуулах хадгалуулах, хадгаламжийн дансанд тодорхой болзолтойгоор мөнгөн хөрөнгөө байршуулсан нь мөнгөн хөрөнгийн эзэмшил гэрээний үүргийн дагуу банкинд шилжсэн гэж ойлгогдоно. Гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр нөхцөл нь банк, иргэн хэн алин нь мөнгөн хөрөнгө өөрийн өмчлөлөөс гарч бусдын эзэмшилд шилжиж байгааг мэдэхгүй, шилжсэн хойно нь мэдсэн энэ гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч захиран зарцуулах боломжтой болсон шинжээрээ мэдэгдэхгүй үйлдсэн учраас хулгайн гэмт хэргийн шинжийг агуулсан байна. Бусдын эд хөрөнгө өмчлөлийн зүйлийг нууц далд аргаар олж аваад, өөрөө эзэмших захиран зарцуулах боломж бүрдсэнээр энэ төрлийн гэмт хэрэг төгсдөг. Харин залилан мэхлэх гэмт хэрэг гэдэг нь урьдын харилцааны явцад, бие биедээ тодорхой итгэл үнэмшил төрүүлж, эсвэл тухайн этгээдийг төөрөгдөлд оруулдаг, зохиомол байдлыг зориуд би болгодог. Өөрөөр хэлбэл, хохирогчтой ямар нэгэн байдлаар харилцаанд орсон байхыг шаарддаг онцлогтой. Гэтэл шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад банкны зүгээс цахим залилангийн хохирогч нь иргэд гэдэг өрөөсгөл тайлбар өгөөд байна л даа.
Хохирсон гэх иргэд банкинд хандаж банкнаас харилцах болон хадгаламжийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөө шаардаж байгаа нь хууль ёсны шаардлага гэж харахаар байна. Харин банк бидний хувьд хохирогч биш ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэсэн байр суурийг барьж байгаа үндэслэл нь интернет банкны үйлчилгээний дагуу та мөнгөн хөрөнгөө өөрөө удирдаж байгаа бүх эрх танд байгаа гэдэг үндэслэлээр хандаж байгаа нь төрөөс тусгай зөвшөөрлийн хүрээнд банкнаас гаргаж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь техниолгийн нарийн нууцлалтай, системийн шинэчлэл чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг банкнаас санал болгох ёстой гэтэл энэхүү шаардлага хангагдаж байна уу гэдэг шалгах ёстой юм. Зөвхөн нэг банкнаас маш олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдэж байгаа нь үйлчлүүлэгчид эргэлзээ төрөх нь дамжиггүй юм.
-Банк бол иргэдийн итгэл дээр түшиглэж, харилцагчдын мөнгөн хөрөнгийг хадгалдаг бие даасан байгууллага шүү дээ. Гэтэл хөрөнгө мөнгөө хадгалуулсан иргэд хохирч үлдэх эрсдэл байна. Хамгийн гол нь иргэдийн хохирсон асуудлыг хэн хариуцах вэ?
-Мэдээж энэ бол иргэдийн итгэлцэл дээр суурилсан харилцаа мөн. Гэхдээ тухайн банкны зүгээс, иргэд хохирсон энэхүү асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуул гэдэг байр суурийг илэрхийлсэн байна лээ. Харин хохирогчид яалт ч үгүй банкны харилцах данснаас мөнгө алдагдсан учраас үүнийг банк гаргаж өгөх үүрэг хүлээх байх. Одоо шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт банк нь хохирогч эсхүл иргэний хариуцагчийн аль нэг статусаар тухайн хэрэгт орох ёстой боловуу. Хохирогчийн тухайд Банк гэмт хэрэг үйлдсэн этгээдээс хохирлоо гаргуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдах учиртай нь тэдгээр иргэний мөнгөн хөрөнгийг хадгалж байсан субъект нь банк нөгөө талаар банкыг иргэний хариуцагч гэдэг статусаар татах боломжтой тухайн хэрэгт эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд гэсэн үг. Эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд болох банк нь хохирсон иргэдийн мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх үүрэг хүлээх юм. Харин тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдээс банк эрүүгийн журмаар хохирлоо гаргуулах боломжтой бөгөөд харилцагч болон банк хэн алин нь хохирох ёсгүй юм.
Аливаа гэмт хэргийн шалтгаант холбоо буюу тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг зайлшгүй тодруулж шалгаж тогтоох ёстой . Чухамдаа банкны буруутай үйл ажиллагаа юу эсвэл иргэдийн хайхрамжгүй үйлдэл байв уу гэдгийг ялгаж салгах ёстой гэсэн үг. Нөгөө талдаа монголчуудын энэ төрлийн гэмт хэрэг дээр алддаг нийтлэг алдаанууд байдаг . Тодруулбал, банкныхаа карт, интернет банкны нэр,нууц кодыг өөрийн төрсөн өдөр эсвэл утасны дугаараар, хүүхдийн төрсөн өдөр, и майл, Фэйсбүүк хаяг гэх мэт цахим орчинд нээлттэй хялбар олоод авах боломжой мэдээллүүдийг ашигладаг, ингэж аливааг амар хялбар аргаар шийддэгээс болж банкны нууц үг алдагдах эрсдэл үүснэ гэсэн үг. Улмаар хувь хүний мэдээллийг хууль бусаар олж авах, нууцыг задруулах асуудал үүссэн олон тохиолдол бүртгэгддэг, цаашлаад банк ч уг асуудлыг харицлагчийн эрх гэж үлдээх биш энэ төрлийн технологийн шийдлийг суулгах ёстой.
-Дээрх гэмт хэргийг 2000 оны этгээд үйлдсэн талаарх мэдээлэл бий. Кибер аюулгүй байдалд халдах гэмт хэргийг хэдэн насныхан гол төлөв үйлддэг юм бол?
-Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа этгээдийн ихэнх хувийг насанд хүрээгүй эрх зүйн бүрэн чадамжгүй хүүхдүүд үйлдэж байна. Өөрөөр хэлбэл, 14-17 насныхан цахим гэмт хэрэгт ихээхэн холбогдож буй тоон судалгаа бий. Жишээлбэл, нэг хүүхэд гэхэд 183 удаа үйлдэл хийж, бусдын өмчлөх эрхэд халдсан байх жишээтэй. Ингээд гэмт этгээдүүдийг цагдан хориод, энэ төрлийн хэргийг таслан зогсооё гэхээр удаан хугацаанд хорьж болдоггүй. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй этгээдийг цагдан хориход хязгаартай. Гэмт хэргийг таслан зогсоох эрх зүйн орчин хязгаарлагдмал байна л даа. Түүнчлэн коронавирустэй холбоотойгоор үүссэн эдийн засгийн хямралаас болж дахиад нэг гэмт хэрэг нэмэгдсэн. Энэ нь хууль бусаар мөрийтэй тоглоом тоглуулах буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болчихож байгаа юм. Эдийн засаг хямарч, доройтож, иргэдийн амьжиргааны баталгаажих түвшин буураад ирэхээр энэ гэмт хэргийн гаралт өсөх эрсдэлтэй болдог хэмээн дээр дурдсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр кибер аюулгүй байдалд халдах гэмт хэрэг өсөөд байгаа хамгийн том шалтгаан нь өсвөр насны хүүхдүүдийг хараа хяналт сул дөнгөж насанд хүрсэн төлөвшиж гүйцээгүй залуучуудыг зөв чиглүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг дутмаг байгаа нь судалгаанаас харагддаг. Энэхүү хяналтыг гадаад орнуудад маш сайн тогтоосон, гэмт хэрэг гарсны дараа биш урьдчилан сэргийлэх чиг үүрэг сайн байгаа учраас цахимаар гэмт хэргийг таслан зогсоож байна. Нөгөө талаас иргэдэд залилан мэхлэх, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх олон нийтийн арга хэмжээг идэвхтэй явуулмаар байна.
-Тэгэхээр иргэд өөрсдөө хувийн мэдээллээ хамгаалж, сонор сэрэмжтэй байснаар энэ төрлийн гэмт хэрэг буурахад нөлөөлөх нь ээ?
-Тийм ээ. АТМ дээр оочерлож зогсож байхдаа ч хэн нэгэнд картаа ашиглуулахаас зайлсхий. “Та надад картаа хэрэглүүлээч, би данс руу тань мөнгө шилжүүлээд гаргаад авъя” гэж хүний итгэл үнэмшлийг ашиглаад гэмт хэргийн улмаас олсон мөнгөө өөртөө шилжүүлэх, будсын дансыг ашиглаж гэмт хэргийн улмаас олсон мөнгөө гарган авах үйлдэл өмнө нь их гардаг байсан. Ингээд зүгээр явж байсан иргэд мөнгөн хөрөнгөөрөө хохироогүй ч, гэмт хэрэгт холбогдож шалгагддаг асуудал бий. Эцсийн дүндээ өөрийнхөө дансыг ашиглуулснаар тэр хүмүүс нэг талдаа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг нь олгоод байгаа.
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07