ХХЗХ: Фэйсбүүк, инстаграмын Монголоос хандах хандалтыг хязгаарлахгүй



10-р сарын 10 | 19 цаг 02 минут
992

Олон нийтийн цахим сүлжээнд Цагдаагийн ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс фэйсбүүк, инстаграм зэрэг платформуудын Монгол Улсаас хандах хандалтыг хаах хүсэлтийг гаргасан гэх мэдээлэл тарах болсон.

Үүнтэй холбоотойгоор Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд, "Цахим орчинд Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс FACEBOOK, INSTAGRAM зэрэг платформуудын Монгол Улсаас хандах хандалтыг хаалгах хүсэлтийг гаргасан гэх мэдээлэл тараад байгаа бөгөөд тус мэдээлэл нь ор үндэсгүй хуурамч мэдээлэл болохыг анхаарна уу.

Харилцаа холбооны зохицуулах хороонд эрх бүхий байгууллагуудаас FACEBOOK, INSTAGRAM платформуудын Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах дүгнэлт шийдвэр огт ирээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна." гэжээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com