СЕХ: 12.00 цагийн байдлаар хоёр тойргийн сонгогчдын 10 гаруй хувь нь саналаа өгсөн байна



10-р сарын 10 | 12 цаг 40 минут
236

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Сонгуулийн явцын талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт 07.00-22.00 цагийн хооронд УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт явагдана. Нөхөн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Хоёр тойрогт нийт 148 санал авах байранд санал авах үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Хэнтий аймагт өчигдөр цаг агаарын хувьд цастай шуургатай байлаа. Өнөөдөр цаг агаар харьцангуй гайгүй болсон нөхцөл байдалтай байна. Өчигдөр зөөврийн санал авах үйл ажиллагаанд оролцох хүсэлт ирүүлсэн нийт сонгогчдын 87,7 хувь нь саналаа өгсөн.

12.00 цагийн байдлаар Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн хувьд нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 10.1 хувь нь саналаа өгсөн байна.

Харин Сонгинохайрхан дуургийн 28 дугаар тойргийн хувьд нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 13 хувь нь саналаа өгсөн байна.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үеэр 18 дугаар тойргийн сонгогчдын 25 хувь, 28 дугаар тойргийн сонгогчдын 27 хувь нь 12.00 цагийн байдлаар саналаа өгсөн байжээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com