УИХ-ын нөхөн сонгуулийн ирцийн мэдээг цахимаар шууд дамжуулна



10-р сарын 10 | 11 цаг 24 минут
222

Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2021 оны 10 дугаар сарын 10-ны ням гарагт 07-22.00 цагт явагдана. Сонгуулийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй явуулах нөхцөл, боломжийг улам боловсронгуй болгохыг зорьж, нөхөн сонгуулийн ирцийн мэдээг дамжуулах https://turnout.gec.gov.mn/ цахим талбарыг Сонгуулийн ерөнхий хороо, түүний дэргэдэх Мэдээллийн технологийн төв сайжруулан хөгжүүллээ.

Нөхөн сонгуулийн санал авах өдөр Хэнтий аймгийн 89, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 59 хэсгийн хороонд дүрс бичлэгийн камер байршуулж, олон нийтэд нээлттэйгээр дамжуулна. Сонгуулийн ирцийн мэдээг хүссэн хүн бүр гар утсаараа үзэх боломж бүрдлээ. Нэгдсэн мэдээллийн сангийн платформ нь ирцийн мэдээг Монгол Улсын  газрын зургаар дүрслэн харуулахаас гадна сонгуулийн ирц, оролцоог тоо, хувь зэрэг статистик мэдээллээр гаргаж, сонгогчдын нас, хүйсийн ангилал, оршин суугаа байршил, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн тоо, “түр хасав” тэмдэглэгээтэй сонгогч гэх мэт нарийвчилсан мэдээллийг санал авах ажиллагааны туршид бүх хэсгийн хороодоос цаг алдалгүй дамжуулж байгаагаараа онцлог юм.

Энэхүү цахим талбар нь сонгуулийн үйл ажиллагааг хялбаршуулж, санал авах үйл явцын удирдлагын тогтолцоог сайжруулах, сонгуулийг шударга, ил тод явуулах, иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй мэдээлэх, сонгуулийн зардлыг бууруулах зэрэг олон давуу талтай боллоо гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com