Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа дууслаа



10-р сарын 10 | 7 цаг 59 минут
482

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 09:00-20:00 цагийн хооронд зохион байгууллаа. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхөөр 2861 сонгогч хүсэлт ирүүлснээс 84.73 хувь нь буюу 2424 сонгогч саналаа өглөө.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын хүнд нөхцөл байдалд сонгуулийг зохион байгуулж байгаа тул Улсын Онцгой Комиссоос гаргасан чиглэлийн дагуу Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар/Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх түр журам”-ыг мөрдлөг болгон хэрэгжүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой байдал, эрүүл мэндийн байгууллага, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллалаа гэж  Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com