Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр амарна



10-р сарын 10 | 7 цаг 50 минут
393

Энэ сарын 9-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 22, II тунд 84, нэмэлт сэргээх тунд 1569, нийт 1675 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.2 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2928 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67177 (75.6 хувь), 16-17 насны 26375 (77.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Харин өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 10-ны ням гарагт дархлаажуулалтын цэгүүд амарч, маргаашнаас төлөвлөлтийн дагуу ажиллаж эхэлнэ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com