Гүржид вакцины нэмэлт тунг 50-иас дээш насны иргэдэд тарихыг зөвшөөрчээ



10-р сарын 8 | 13 цаг 55 минут
336

Гүрж улсын эрүүл мэндийн салбарын удирдлагууд тус улсын 50-иас дээш насныхан, архаг, суурь өвчтэй иргэдэд “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг тарихыг зөвшөөрчээ.

“Эрсдэлт бүлгийн хүн ам буюу галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, тусгаарлалт, хилийн хяналтын ажилтнууд, 50-иас дээш насныхан, архаг суурь өвчтэй хүмүүсийг вакцинд бүрэн хамрагдсанаас зургаан сарын дараа нэмэлт тунд хамруулна” гэж тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Тамар Габуния пүрэв гарагт мэдэгджээ.

Гүржид пүрэв гаргийн байдлаар халдварын 2228 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 626058 болсон гэж тус улсын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар авсан 1711 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 596380 болсон бол мөн хугацаанд халдварын улмаас 28 хүн нас барж, нийт нас баралтын тохиолдлын тоо 9162-т хүрчээ. Үүний зэрэгцээ тус улсад пүрэв гаргийн байдлаар 1844965 тун “COVID-19”-ийн вакцин тарьжээ. 

Montsame.mn

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com