ЭМЯ: 2,410 хүн шинээр халдвар авч, 13 иргэн нас барлаа



10-р сарын 8 | 11 цаг 53 минут
749

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ хийлээ. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,410-д коронавирусийн халдвар батлагдлаа.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 321,657 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,368 нь Улаанбаатар хотод,
  • 1,042 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6,518 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,331 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,482 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 58,394 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 11,413
  • Хүндэвтэр- 6,578
  • Хүнд – 2,140
  • Маш хүнд – 351 хүн байна.

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com