Ц.Билэгтсайхан: Халдварын давлагаа оргил үедээ ирээд байна



10-р сарын 8 | 11 цаг 20 минут
577

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан халдварын тархалтын  гурав дахь давлагаа оргил үедээ ирсэн байна гэлээ. Тэрээр "2021 оны есдүгээр сарын сүүлийн 7 хоногоос аравдугаар сарын эхний 7 хоногт халдварын тархалт оргил үедээ ирсэн. Гурав дахь давлагаа дельта хувилбарынх юм. Учир нь нийт илрэх тохиолдолд дельта хувилбарын эзлэх хэмжээ 90-ээс их хувь байна. Альфа хувилбараар халдварлаж өвдсөн хүн дараа нь дельта хувилбараар өвдөж болно. Одоо тархалтын тоо буурах ерөнхий төлөвтэй байна" гэлээ. 

Мөн тэрээр "Монгол Улс дөрвөн төрлийн вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа ба дархлаа өрнүүлэх чадамж хангалттай хэмжээнд үүсэж байгаа ба Вероселл, Файзер вакцинаас дархлаа сэдээх гурав дахь тунг хийж байна" гэлээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com