Москвад коронавирусний халдварын 5000 гаруй шинэ тохиолдол илэрчээ



10-р сарын 8 | 10 цаг 45 минут
373

ОХУ-ын нийслэл Москва хотод өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 5404 шинэ тохиолдол илэрсэн нь долоодугаар сарын 11-нээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ.

Москвад цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 1 663 469 болсон байна. Коронавирусний улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 69-өөр нэмэгдэж, 29 454-т хүрсэн байна.

Өнгөрсөн хоногт 2347 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 1 505 180 болжээ. Одоогийн байдлаар ОХУ-ын нийслэл хотод 128 835 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт Москвад “COVID-19”-ийн халдвар авсан 1218 хүн эмнэлэгт хүргэгдэж, 450 хүн хиймэл амьсгалын аппарат залгуулжээ.

ОХУ-д коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо өнгөрсөн хоногт 27 550 -аар нэмэгдэж, 7 690 110 болсон байна.

Эх сурвалж: Montsame.mn

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com