2021 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа цахим системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой хугацаа өнөөдөр 23:59:59 цагт дуусна.
Иймд иргэн та гуравдугаар улирал буюу 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа дээрх системд бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас дахин санууллаа.
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 12-ноос хойш иргэдийн данс руу шилжүүлэх юм.
Сэтгэгдэл бичих