Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Үнэт цаас өв залгамжлан эзэмших эрхтэй иргэдийн анхааралд2022, 1 сар 12. 23:14

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үнэт цаас эзэмших эрхтэй нас барсан иргэдийн ар гэр (гэр бүлийн гишүүн)-т өвлүүлэх үнэт цаасыг мөнгөжүүлэхтэй холбогдох баримт бичгийг Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүлээн авч нэгтгэн, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөр дамжуулан өв хүлээн авагчид олгох ажил явагдаж байна.

ЗГ: Улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшуулал 80 сая төгрөг байна2022, 1 сар 12. 22:33

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж, Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 сая төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Ургац хураалтын дүнгээр нийтдээ 605,6 мянган тн үр тариа, үүнээс 567 мянган тн улаанбуудай, 181,5 мянган тн төмс,118,6 мянган тн хүнсний ногоо, 302,5 тн тэжээлийн ургамал, 53,6 мянган тн тосны ургамал хураан авсан байна. Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61 мянган тн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306 мянган тн хүнсний улаанбуудай нийлүүлэгдэж, 90 мянган тн улаанбуудай борлуулалтын шатандаа явж байна

ЗГ: Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг даалгав2022, 1 сар 12. 22:00

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж, Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн сангийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгалаа. Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11,5 мянган хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмийг халамжийн тэтгэврийн хэмжээгээр тооцож олгодог

Р.Гончигдорж: Үндсэн хуульдаа сэтгэлийн хөөрөл, атгаг зорилгоор гар хүрч болохгүй2022, 1 сар 12. 21:45

Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, Улсын Их хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа. -Ардчилсан хэмээн тодотгодог 1992 оны Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна. Энэхүү эцэг хуулийг батлалцсан тухайн үеийн төрийн түшээдийн нэг бол та

Ачаа тээвэр саатсан тул "Зүрх мартахгүй" төсөл түр зогсох нь ээ2022, 1 сар 12. 21:28

уучлаарай Сонгдо “зүрх мартахгүй” төсөл: өдөр бүр 2 хагалгаа орж байсан .. биднээс хамаарахгүй: хиймэл уушиг зүрхний ком өгдөг компаний ачаа тээвэр саатсан тул энэ 7 хоногт 10 нярай ороод, ирэх 7 хоногт 20кг-с дээш 10 хүүхэд ороод түр зогсох н ээ .

Нүүрсэн яндангийн хулгайч ченжүүдийн шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна2022, 1 сар 12. 20:56

Хулгайлагдсан нүүрсэн яндан ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн доктор, профессор Ц.Цэвэгжав “Нүүрсэн яндан буюу катализаторгүй тээврийн хэрэгсэл 300 орчим хорт бодисыг ялгаруулж агаар, орчин бохирдуулдаг” талаар онцолжээ. Тодруулбал, дотоод шаталтын хөдөлгүүрээс утаа гарснаар азотын исэл, нүүрс хүчлийн хийг үүсгэдэг аж

МУГЖ Н.Ононг МҮОНРТ-ийн гишүүнээр томилуулах саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санал болгов2022, 1 сар 12. 20:34

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022601612/ хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь зургаан жил байна гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний зөвлөлийн гишүүнд дөрвөн хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй байхаар заасан байдаг

Төр хэвлэлийн эрх чөлөөний хуулийг нулимлаа2022, 1 сар 12. 20:27

1998 оны наймдугаар сард Монгол Улс анх удаагаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай болсон юм. Ардчилал, чөлөөт нийгмийн амин сүнс болсон хэвлэлийн эрх чөлөө Монголд ийн хуулиар баталгаажсан юм

Г.Амартүвшин: Спортын хороод маш их мөнгө хандив хэлбэрээр авдаг ч санхүү, татварын тайлангаа гаргадаггүй2022, 1 сар 12. 19:49

Хууль зүйн байнгын хорооноос хэд хэдэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүллээ. Үүний нэг нь ТББ-уудын санхүү татварын тайлангийн бүрдүүлэлтийг зохицуулахтай холбоотой хуулийн төсөл байлаа. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тус хуулийн талаар мэдээлэл өгсөн юм.

Германд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ2022, 1 сар 12. 18:00

ХБНГУ-д коронавирусээр халдварласан нь батлагдсан хүний тоо нэг хоногийн дотор 80 430-аар нэмэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн халдварын хамгийн олон тохиолдол боллоо гэж Роберт Кохын нэрэмжит вирус судлалын хүрээлэн мэдээлжээ.   Өмнөх дээд үзүүлэлт 11 дүгээр сарын 25-нд бүртгэгдэж, 75 961 шинэ тохиолдол илэрсэн байна. Германд цар тахал дэгдсэнээс хойш нийт 7 661 811 хүн коронавирусний халдвар авчээ

АТГ: 14 яамны цахим хуудсанд үнэлгээ хийв2022, 1 сар 12. 17:50

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 13 мянга орчим өрхийн 54 мянга гаруй хүнд түгээн сурталчилж ажиллав.

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо2022, 1 сар 12. 17:10

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: ·      Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулна. ·      Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. ·      Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа

Г.Амартүвшин: Төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоог цөөлнө2022, 1 сар 12. 17:01

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Зөвшөөрлийн тухай хуулийн талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Үйл ажиллагаа явуулах өчнөөн зөвшөөрөл авч байгаа ч тэрийгээ жил болгон шинээр зөвшөөрөл хүсэж байгаа юм бүх материалаа бэлдэж өгдөг. Тэр зөвшөөрлийг нь төрийн албан хаагчид нь ямар нэгэн байдлаар гацаадаг ч юм уу, буцаадаг, авилгал нэхдэг байдал маш түгээмэл болчихсон.

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн2022, 1 сар 12. 17:00

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 13-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2022 оны 01 сарын 12-ны 20 цагаас 2022 оны 01 сарын 13-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 27-32 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 21-26 хэм, өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 13-18 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй

Одой галактикаас хэт их масстай хар нүх илрүүлжээ2022, 1 сар 12. 16:41

Одон орон судлаачид манай гаргаас 110 сая гэрлийн жилийн зайд орших “Canes Venaticc” /Орд байлдаан/ хэмээх бүлэг одны орны одой галактикаас хэт их масстай жижиг хар нүх илрүүлжээ.   “Mrk 462” галактикийн зүрхэнд байрлах энэхүү хар нүхний масс нь нарныхаас 200 000 дахин их аж.   Уг хар нүхийг АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн “Чандра” рентген дуран авайн тусламжтайгаар илрүүлсэн байна. Энэ нь нуугдмал хэт их масстай хар нүхийг одой галактикаас илрүүлсэн анхны тохиолдол юм.   Илүү том галактикуудаас одон орон судлаачид ихэвчлэн галактикийн төв дэх оддын хурдацтай хөдөлгөөнөөр хар нүхийг илрүүлдэг байна

Сайжруулсан түлшний чанарыг шалгаж, лабораторийн дүгнэлт гаргана2022, 1 сар 12. 16:37

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарыг шалгаж, лабораторийн дүгнэлт гаргах, түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын баг байгуулав.    Тус ажлын баг гаргасан дүгнэлтээ стандартын зөвлөлөөр хэлэлцүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг БОАЖ-ын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт үүрэг болголоо.    Мөн хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн нэгдүгээр үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарт даалгав. Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах санхүүжилтийг шийдвэрлэхийг “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн ТУЗ-д даалгалаа.   Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бусад асуудлыг товчоор тоймлон хүргэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа

Жо Байден АНУ-д төрийн эргэлт хийх оролдлого гарсан талаар мэдээлэв2022, 1 сар 12. 16:32

Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Д.Трампыг дэмжигчид Капитолийн ордон руу хүчээр дайрч орсон хэрэг гарснаас хойш яг нэг жил өнгөрч байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Атланта хотноо болсон уулзалтад оролцох үедээ жилийн өмнө болсон дээрх хэрэг явдлыг “Ерөнхийлөгч асан Д.Трампын өдөөн турхиралтаар явагдсан Төрийн эргэлт хийх оролдлого байсан” гэж тодорхойлжээ.  “Ройтерс” агентлаг энэ талаар мэдээллээ.   "Д.Трампын дэмжиж уриалсан харгис бүлэглэл хүчирхийллийн арга замаар төрийн эрхийг авахыг оролдсон" гэж тэрээр хэлсэн байна

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com