ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:-Эмнэлгийн тусламж үйлчилгээг шаардлагатай иргэдэд хүртээмжтэй байхаар төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл эрсдэлд суурилсан хариу арга хэмжээг авсан
"Омикрон хувилбар болон томуугийн дэгдэлттэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, зохион байгуулалтыг эрүүл мэндийн салбар хэрхэн явуулах асуудлыг хэлэлцлээ.
Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюунэрдэнэ танаа Эрхэм Ерөнхий сайд Танд энэхүү захидал очих өдрийн халуун мэндийг хүргэе. Өнгөрсөн түүхийг би сайн, муу гэж дүгнэхгүй. Гэхдээ түүхийн сургамжийг бид хэзээ ч мартаж болохгүй. Хэдхэн жилийн өмнө төрийн ордны зүүн жигүүрт бид танилцаж “нам харгалзахгүй нэгдэн тэмцэж байж намчирхсан, талцсан Монголоо нэгтгэж аврах” тухай ярилцаж байж билээ. Тэр үед миний бие АН-ыг шинэчлэх замаар Монголоо аврах тухай боддог байсан бол харин Та МАН-ыг шинэчилбэл Монгол өөрчлөгдөнө хэмээн ярьдаг байлаа. Төд удалгүй бид нэгдэж хоёр намыг олон жил удирдсан “Э” дарга нарын бүлэглэл буюу МАНАН-ын сүлжээг задлах тэмцлийг өрнүүлж билээ. Монгол түмэн ч энэхүү тэмцлийг уухайлан дэмжиж Эрдэнэт, Оюутолгой, Cалхит, Цагаан Суварга гэх мэт алдагдсан ордууддаа эзэн болох, төрөөс МАН-ын 60 тэрбумын бүлэглэлийг зайлуулах, АН-аас Эрдэнэтийн 49, эрүү шүүлтийн бүлэглэлийг холдуулах, хууль ёсыг гажуудуулж, иргэдэд хилс хэрэг тохдог хонгилын шүүгч, прокуроруудад хариуцлага тооцох асуудлыг эхлүүлж билээ. Тэр цагаас хойш олон үйл явдал өнгөрчээ
Mc collection Хамтлагийн реппер MB ,Эмэгтэй Реппер GENNIE Мөн Реппер C нарийн хамтарсан УРАГ нэртэй дуу саяхан сошиол орчинд цацагдаад нэлээдгүй шуугиан тариад байна .Энэхүү дуу нь залуусийн дунд ихээр яригдах болсон эмзэг сэдэв Үр хөндөлтийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж гаргасантай холбоотой юм .Ингээд та бүхэндээ тэдний анхаарал татсан хамтарсан Уран шинэ дуу хүргэж байна .
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн хуяглан хүргэлтийн ажилтан, ахмад З.Мягмардорж, жолооч, ахлах ахлагч Ц.Төгсбаатар нар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр албан үүргээ гүйцэтгэн Төв аймгийн Баян сумын чиглэлд явж байхад, авто замын осол болсон байжээ. Тэднийг ослын газар очиход “Prius-20” маркийн хоёр авто машин мөргөлдөн, замын хажуу руу орсон байжээ
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Сэмжидсүрэнгийн Ган-Эрдэнийн нэрэмжит Олимпын таеквондогийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-23-нд Эрдэнэт хотноо зохион байгуулагдана.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Өмнө нь огт вакцин хийлгээгүй ч өвчлөхгүй байсан иргэд Омикроны давлагааны үед 100 хувь өвчлөх эрсдэлтэй. Мөн 1-р тунтай бол 100 хувь, 2 болон 3-р тун хийлгээд 3 сар өнгөрсөн бол өвчлөх эрсдэл 100 хувь
Улсын онцгой комисс яг одоо цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Хуралдаанаар коронавируст халдварын омикрон хувилбар Монгол Улсад бүртгэгдсэн талаар болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрийн талаар өнөөдөр 18.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8, 9-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 589 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 479 мэдээлэл хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт 5, нийт 12 хүн гэмтэж бэртсэнээс гадна ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 иргэн нас барсан байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 119, орон нутагт 76, нийт 195 зөрчил бүртгэгдсэнийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлтийг өмнөх 7 хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 16 хувиар өссөн байна. Иймд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна
Би өөрийгөө хэзээ ч ковидын халдвар авахгүй юм байна гэдэг бодолд бат итгэчихсэн явсан юм. Яагаад гэвэл сүүлийн хоёр жил өчнөөн удаа нэгдүгээр хавьтагч боллоо
“Казахстаны Ерөнхийлөгч тус улсад төрийн эргэлт хийхийг оролдсон тухай зарлалааКазахстаны Ерөнхийлөгч Токаев тус улсад болсон эсэргүүцлийн жагсаал, үймээн самууныг төрийн эргэлт хийх оролдлого гэж нэрлэжээ Фото: globallookpress.com Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус бүгд найрамдах улсад нэгдүгээр сарын 2-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаал, үймээн самууныг төрийн эргэлт хийх оролдлого гэж нэрлэжээ. Төрийн тэргүүн ийм мэдэгдлийг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) ээлжит бус хуралдааны үеэр хийсэн бөгөөд "Хараач" платформоор дамжуулж байна. Токаевын хэлснээр, террористуудын гол зорилго нь тус бүгд найрамдах улсад үндсэн хуулийн дэг журмыг алдагдуулж, засгийн эрхийг булаан авах, төрийн эргэлт хийхийг оролдох явдал байв
Казахстан улсын дотоодын нөхцөл байдал хурцдаж хяналтаас гарч, олон улсын анхааралд ороод байна. Тус улс эмх замбараагаа алдаж, хөл толгойгоо олохгүй болчихлоо
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг анхааруулж байна. 2022 оны 01 сарын 10-ны 20 цагаас 2022 оны 01 сарын 11-ний 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас, өдөртөө нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 19-24 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ
ЕБС-ийн сурагчдын амралт 2021 оны арванхоёрдугаар сарын 18-наас эхэлж 2022 оны хоёрдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилж байна. Сүүлийн өдрүүдэд ковид-19 халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа үед хичээл сургалтын үйл ажиллагааг ямар хэлбэрээр явуулах талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрээр “Хоёр долоо хоногийн дараа халдварын давлагаа ямар байхыг хэлж мэдэхгүй байна
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар энэ сарын буюу 2022 оны нэгдүгээр сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн олголтын хуваарийг гаргасан байна.