Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. 2022 оны 01 сарын 09-ний 20 цагаас 2022 оны 01 сарын 10-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй
Коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаалын дагуу Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж байна. Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт 3 дахь тунд хамрагдаад гурван сарын хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэд вакцины 4 дүгээр тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах юм. Мөн нэмэлт 3 дахь тунд хамрагдаад өвдсөн иргэн эдгэснээс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол 4 дүгээр тунд хамрагдах боломжтой юм
Гаднаас ирсэн 12 хүнээс омикрон хувилбар илрээд байсан бол дотоодод нэмж таван тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт тохиолдол 17 болов.
Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Мөсөн ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 15 багийн 121 туйванчид хүч чадлаа сорьж байгаа
Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзан, дэлхий дахинд дэгдээд байгаа цар тахлын шинэ хувилбарын энэ цаг үед хоёр тал хилийн боомтын үйл ажиллагааг хэрхэн доголдолгүй явуулах талаар санал солилцлоо.
Өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас эхлэн хөл хорионы дэглэм шат дараатай суларсан. Мөн Засгийн газар, Монголбанкнаас өрхийн орлогыг дэмжсэн бодлого хэрэгжүүлсэн юм
МИАТ компани 2022 оны нэг, хоёр, гуравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваариа гаргажээ. Нислэгийн хуваарийг танилцуулж байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж дараах асуудлуудыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөжээ. Магмар гариг (2021.01.11) 10.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан: Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслүүд (Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай) Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт,
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо, “Степ голд” ХХК-ийн бөх, Монгол Улсын заан Доржийн Анарын хүндэтгэлийн барилдаан Дорнод аймагт өчигдөр болж өндөрлөлөөө. Тус барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглож, улсын харцага Н.Золбоо түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэлээ
Метал барималч Т.Энхтайваны "МОНГОЛ ХАНГАРЬД" бүтээл Өвөр Зайсанд заларчээ. Хэмжээ: Өндөр: 7 метр, өргөн: 14 метр, урт: 8 метр Материал: Метал Он: 2021 Тэрээр бүтээлээ 16 сарын турш бүтээсэн ба бүтээлдээ Нүүдэлчдийн сансар огторгуй, байгаль, газар шороо, уул, усны эзэн савдагаа дээдлэн хайрлаж, оюун билгийн харилцаанд оршиж ирсэн уламжлалыг харуулахыг зорин зөн совин, үлгэр домгийн дүр дүрслэлийг уран бүтээлчийн өөрийн дотоод ертөнцөөс мэндлэх хангарьдаар төлөөлүүлж бүтээжээ. Энэхүү бүтээлийн Хангарьд могойг байлдан дагуулж буй дүрслэл бол эсрэг тэсрэгийн туйл, хүмүүсийн диалектик тэмцлийн мөнхийн сэдэв богоод нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэлд ойр бэлгэдэл болно. Жигүүртний хааны хүчирхэг төрхийг илэрхийлэхийн тулд лусын эзэн хэмээгдэх могойг хошуундаа зууж, баруун сарвуундаа базан зогсох хангарьд шувууг эрч хүчтэй, эрэмгий харц, шийдэмгий дүр төрхтэйгээр урласан
Ийм дүгнэлтийг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Претори хот дахь Стив Бикогийн нэрэмжит эмнэлгийн эмч нар хийсэн талаар тус улсын “News24” мэдээллийн цахим хуудас мэдээлжээ. “Хэрэв Өмнөд Африк дахь “омикрон” хувилбарын тархалтын загвар бусад оронд давтагдвал коронавирусний уг шинэ хувилбар нь “COVID-19” цар тахал дуусаж байгаагийн дохио байж магадгүй юм" гэж эмч нарын тайланд дурдсан байна.
МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр болж, танхимаар 37 гишүүн, цахимаар дөрвөн гишүүн оролцож, 41 гишүүн буюу 61 хувийн ирцтэйгээр хуралджээ. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталсан байна. 1.Барилдааны дүрмийн зарим заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахыг тодорхой хугацаагаар хойшлуулах, 2.Удааширсан барилдаанд хөлийн цэц болон засуулуудын дүрэмд заасан эрх үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллах, 3.Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны 03-р сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох, (Үүнд: давхар ширсэн, зодогны ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт) 4.Барилдааны дүрэмд оруулсан шаардлагад нийцсэн (Үүнд: Бөхийн зодог:Зодогны ширээс нь 17 эгнээ буюу 8.0 см-ээс илүүгүй байна
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1040 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 45 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 995 нь дотоодын халдвар байна. Дотоодын халдварыг задалж танилцуулбал, 697 нь Улаанбаатар хотод,
Хангай сумын Тэрх багт 2022 оны 1-р сарын 3-4-нд Доод Мухар, Цэгийн мухарт малын гоц халдварт шүлхий өвчний 2 голомт үүсэж, нийт 76 үхэр өвчилсөн байна. Мөн өчигдөр орой Бүлээний баруун эхэд сэжигтэй нэг тохиолдол илэрсэн нь өнөөдрийн байдлаар 25 болж, хурдацтайгаар нэмэгдэж, Тэрх багт 3 дахь голомт үүслээ. Сумын хэмжээнд мал эмнэлгийн эмч, мэргэжилтэн 5 хүн байгаа ба үүнээс 2 мэргэжилтнээ нөөцөд үлдээж, өнөөдрийн байдлаар Тэрх багийн голомтот болон сэжигтэй бүсэд 2 их эмч, 1 зоотехникч вакцин хийх, шүлхий өвчнөөр өвчилсөн малыг эмчилж байна. Түүнчлэн эдгээр газруудад хяналтын пост ажиллаж, малчдад мэдээлэл хүргэх, шаардлагатай хүнсний зүйлсийг дамжуулах, зөвлөгөө өгөх, хяналт тавих ажлыг гүйцэтгэж байна. Улсын хэмжээнд шүлхий өвчний дархлааны вакцины нөөц дууссан ба суманд 10л вакцин хуваарилсан нь зөвхөн 5000 бод малд (эсвэл 10000 бог малд) хийх тун хэмжээ юм
Монгол Улсын Ерөнхий сайдын тушаалаар коронавируст халдварын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Замын-Үүд, Эрээний хилийн боомт дээр үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийх замаар харилцан нааштайгаар шийдвэрлэх, хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилготой тус ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллах юм
Алматы хотын нисэх онгоцны буудлыг тодорхойгүй хугацаагаар хаасан тухай Казахстаны хэд хэдэн хэвлэл төрийн мэдлийн "Хабар 24" сувгийн мэдээллээс эш татан олон нийтийн сүлжээнд мэдээлжээ. Үүнээс өмнө нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 10-ныг хүртэл түр зогсоосон гэж мэдээлж байсан. Үймээнд оролцогчид нэгдүгээр сарын 5-нд Алматы хотын нисэх буудлыг эзлэн авч, сүйтгэсэн байна
Алматы хотын орлогч дарга: "Шарцан эсэргүүцлийн дэгдэлт гарч байна"Алматы хотын нөхцөл байдал тогтворжиж байгаа ч "хатуу эсэргүүцлийн дэгдэлт гарч байна" гэж хотын орлогч дарга Ержан Бабакумаров "Хабар 24" төрийн сувгийн эфирт мэдэгдэв. Бабакумаров "Зэвсэгт дайчид зэвсэгт эсэргүүцэл үзүүлсээр байна. Тогтворжилт байгаа ч ширүүн эсэргүүцлийн тэсрэлт гарч байна" гэж хэлэв. Казахстанд 4.4 мянга гаруй хүн саатуулагдаж байгаагийн дотор гадаадын иргэд байгаа гэх мэдээллийг тус телевиз мөн цацсан байна. Хотод буун дуу үе үе сонсогддог ч өмнөх өдрүүдийнх шиг хүчтэй биш гэж ТАСС-ын сурвалжлагч мэдээлэв
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Хорго” хотхоны 2-6 дугаар байр зургаан сартай “нялх хүүхэд гэртээ цоожлогдсон, хаалга онгойлгоход тусламж хэрэгтэй байна” гэсэн дуудлага өчигдөр/2022.01.09/ 11:57 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км замыг туулан хаалгыг онгойлгож, зургаан сартай нярайг аав болон Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд нарт хүлээлгэн өгсөн байна.
"DIVA" академийг үүсгэн байгуулагчдын нэг Ц.Ариунзаяа "Neon Makeup" төрөлд дэлхийн аварга болжээ. Тэрбээр мэргэжлээрээ ес дэх жилдээ ажиллаж буй бөгөөд БНСУ болон Тайваньд театр кино, тайз дэлгэцийн нүүр хувиргагч мэргэжлээр суралцаж төгссөн байна. Уг тэмцээнд 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцсон байна. Анх 2019 онд олон улсын тэмцээнд хуримын нүүр будалтын төрлөөр оролцож, наймдугаар байрт шалгарч байжээ