Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Сүрьеэгийн хавьтлын илрүүлэг үзлэг орон нутагт үргэлжилж байна2021, 11 сар 24. 18:10

“Сүрьеэгүй-Сэлэнгэ” аймгийн хөтөлбөр, Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төслийн хүрээнд Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоотой байгуулсан 2021 оны №21/59 дугаар гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн өвчлөл өндөр 8 сум, тосгонд сүрьеэгийн хавьтлын илрүүлгийг зохион байгуулах аймгийн төлөвлөгөөг боловсруулсан байна.

Өчигдөр 86 жолооч согтуу жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэхэд хоножээ2021, 11 сар 24. 17:55

Энэ сарын 23-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1751 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1413, хулгайтай холбоотой 27, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 155, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 81 бүртгэгдсэн байна.

Автомашинтай зорчиж явсан иргэн сураггүй алга болжээ2021, 11 сар 24. 17:45

Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Увс аймгийн Улаангом сумын чиглэлд автомашинтай зорчиж явсан нэг иргэн сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр  /2021.11.23/ 23:30 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Увс аймгийн Бөхмөрөн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Р /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:00 цагт Увс аймгийн Бөхмөрөн сумын Гурван жигэртэй багийн “Хөх сайр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/-аас автомашиныг нь олсон

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна2021, 11 сар 24. 16:35

Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 11 сарын 24-ний 20 цагаас 11 сарын 25-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй

Арван жилийн дараа ч авдаг нь өөрчлөгдөөгүй Оюу толгойн Монголчууд2021, 11 сар 24. 16:10

Оюутолгой дахь монгол, гадаад ажилчдын цалингийн зөрүүний тухай маргаан өнгөрсөн амралтын өдрүүдээр цахим орчинд өрнөлөө. Муу л бол хойд хар овоохой гэгчээр монгол ажилчдын цалин бага байгаа нь үнэн хэмээсэн тал адлагдаж, гаднын өндөр ур чадвартай мэргэжилтнүүд илүү цалин авч, манайхны арав дахин бага цалин зүй ёсны хэмээж байна билээ

Абу Дабид манай 20 жүдоч хүч үзнэ2021, 11 сар 24. 15:50

Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны хамгийн сүүлийн гранд слам тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо энэ сарын 26-28-нд зохион байгуулагдана. “Абу Даби-2021” их дуулгад манай улсаас нийт 20 жүдоч (эрэгтэй 10, эмэгтэй 10) хүч үзэхээр болсон. Манай тамирчдын түрүүч Абу Дабид хөл тавиад байгаа бөгөөд ОУХМ Бүүвэйбаатарын Хишигбаярын удирдлагад ур чадвараа сорин өрсөлдөгнө. Тэмцээний аваргууд чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байр 360, шилдэг наймд шалгарвал жүдочид 260 оноог дэлхийн чансаандаа нэмнэ. Тус тэмцээний -60 кг-ын жинд Бямбасүрэнгийн Сүхбат, -66 кг-д Гүнжинлхамын Сод-Эрдэнэ нар анхны Их дуулгадаа хүч үзэх бол бусад тамирчид ээлжит тэмцээндээ зодоглох гэж байна. Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинг Токиогийн олимпын мөнгөн медальт Тайваний Ян Юүн-Вэй тэргүүлэн барилдах бол -73 кг-ыг энэ оны дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Гүржийн Лаша Шавдатуашвили, эмэгтэйчүүдийн -52 кг-ыг олимп, дэлхийн мөнгөн медальт Францын Амандин Бушар нар тэргүүлэн барилдахаар мэдүүлгээ өгчээ.  Арваннэгдүгээр сарын 26-ны баасан гараг Эрэгтэй -60 кг: Энхтайваны Сумъяабазар /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/, Бямбасүрэнгийн Сүхбат /ОУХМ, “Женко” клубийн тамирчин/ -66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү /ОУХМ, ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин/, Гүжинлхамын Сод-Эрдэнэ /Спортын мастер/ Эмэгтэй

Ардын багш, академич, профессор Чилхаажавын Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ2021, 11 сар 24. 15:24

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.

Г.Тэмүүлэн:Улсын хилээр гарч буй ургамал олон зуун сая доллараар хэмжигдэх бололцоотой2021, 11 сар 24. 15:14

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улс эрс тэрс уур амьсгалтай, генетик нөөц ихтэй, генийн нөөцтэй, арвин баялагтай орон

Нийслэлийн иргэд бизнес эрхлэх цахим сургалтад хамрагдах боломжтой боллоо2021, 11 сар 24. 14:03

НЗДТГ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран төрийн албан хаагчдад зориулсан сургалтын агуулга боловсруулах, сургалт зохион байгуулах, сургалтыг цахимжуулах, цахим сургалтыг платформд байршуулах зэргээр өргөн хүрээнд ажиллаж байна. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын гадаадаас шилжин суурьшигч, жижиг бизнес эхэлж буй хүмүүст зориулан боловсруулсан найман төрлийн цахим сургалтыг НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвийн болон бусад Skillup, Tomyo компанийн платформд байршуулах нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Тодруулбал, үүнд Гадаад орноос эргэн ирж буй иргэдийг Монголд ажиллаж амьдрахад нь чиглүүлэх сургалт   Компьютер болон интернэтийн орчинд ажиллах сургалт   Ажил хайхад туслах, хариуцлагатай ажилтан байх ур дүй олгох сургалт   Оёдлын бизнес хэрхэн эрхлэх сургалт  Кофе шоп бизнес хэрхэн эрхлэх сургалт   Хүнсний дэлгүүрийн бизнес хэрхэн эрхлэх сургалт   Цэвэрлэгээний бизнес хэрхэн эрхлэх сургалт   Нийтийн хоолны бизнес хэрхэн эрхлэх сургалт багтаж байна. Эдгээр сургалтыг http://trc.ulaanbaatar.mn/moodle/login/index.php, https://skillup.mn/course, https://tomyo.mn/ линкээр орж үзэх боломжтой. Жижиг бизнес эрхлэх цахим сургалтууд нь бизнесээ хэрхэн эхлүүлэх арга зам, амжилттай удирдан явуулах аргачлалыг нэг бүрчлэн заах бөгөөд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй хүрэх юм. Сургалтыг бүрэн дүүргэсэн иргэдэд НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас сертификат олгоно. Цар тахлын энэ нөхцөлд сургалтыг цахимжуулах нь иргэдийн суралцах боломжийг нэмэгдүүлж буй хэрэг юм

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо2021, 11 сар 24. 14:00

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: - ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа

Т.Баярхүү: Мөрдөж байгаа дөрвөн түвшинг өөрчлөхөөр ажлын хэсэг ажиллаж байна2021, 11 сар 24. 13:36

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: -Монгол Улсад өнөөдрийн байдлаар эрсдэлийн үнэлгээний дөрвөн түвшинг мөрдөж байгаа. Энэхүү түвшинг өөрчлөхөөр ажлын хэсэг ажиллаж байна. Ингэснээр хэрэв гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд шар түвшинд шилжүүлнэ

С. Энхболд: Одоогоор дэлхийд 4 дэх тун хийж байгаа улс байхгүй2021, 11 сар 24. 13:30

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын хариу арга хэмжээ, дархлаажуулалтад хамрагдалтын талаар мэдээлэл өглөө.

ОХУ 2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13,890 рубль болгоно2021, 11 сар 24. 13:18

Төрийн Думын Хөдөлмөр, нийгмийн бодлого, ахмадын асуудал эрхэлсэн хороо мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ) 2022 онд сард 13,890 рубль болгох тухай нэмэлт, өөрчлөлтийг дэмжихийг парламентын доод танхимд санал болгов. Энэ нь ойролцоогоор 556 мянга орчим төгрөгтэй тэнцэж байна.

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com