Тус төвийн Магадлан итгэмжлэлийн алба Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2021 онд зохион байгуулж буй цуврал вебинарын мэдээллүүдийг өөрийн орны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд түгээх ажлыг зохион байгуулж байгаа билээ. 2021 оны 9 сарын 17-ны өдөр тохиосон “ҮЙЛЧЛҮҮЛЭЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР 2021” олон улсын цахим видео конференцийн мэдээллийг англи хэлнээс хөрвүүлэн 2021 оны 10 дугаар сарны 14-ний өдөр 15:00-16:20 цагт цахим сургалтаар өөрийн орны эмч нарт хүргэлээ. Үүнд ”Эх,нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал” болон ”Шинэ коронавируст халдвар (Сovid-19)-ын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үзүүлж буй нөлөөлөл“-ийн талаарх мэдээллийг МИА-ны мэргэжилтэн Л.Бор, “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үйл ажиллагааны төлөвлөгөө 2021-2030” сэдвийг С.Мөнхсүх мэргэжилтэн танилцуулсан
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ч.Ганхуяг нар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар Хөрөнгө оруулалтын хуулийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр хүн болгон эмзэг ханддаг
УИХ-ын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар Коронавируст цар тахал /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгоcон вакцинаас Монгол Улсад импортлох, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэгт шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн түншүүдтэй яриа хэлэлцээ хийж, баталгаажуулаад байна хэмээн танилцуулгын эхэнд дурдав. Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтүүд, Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 117 дугаар захирамжийг үндэслэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 21.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт 2021 оны долоодугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан байна. Энэхүү төслийн санхүүжилт нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр байгуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр соёрхон батлагдсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банк /АХБ/-тай 2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр байгуулж, хэрэгжүүлж эхлээд байгаа “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийн хамтарсан санхүүжилт юм гэлээ. Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх бөгөөд АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэл хувиар БНХАУ-ын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. АДБХОБ-ны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа
УИХ-ын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулав. Хэргийн бодит байдлыг тогтоох, оролцогчдын эрхийг хангах, хэргийг буруу тусгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн алдааг засах, дутуу хийсэн мөрдөн шалгах ажиллагааг нөхөж хийх зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, мөн хуулийн 33 3 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар заалтын дагуу шүүхийн шатанд болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах зохицуулалтыг хүчингүй болгох хуулийн төслийг санаачлан боловсруулах шаардлагатай гэж хууль тогтоогчийн хувьд үзэж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шаардлагатай болсон, эсхүл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан болон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн талаар талуудын гаргасан гомдлыг шийдвэрлэх нөхцөлд шүүх хэрэг хянан хэлэлцэхийг нэг удаа 30 хүртэл хоногоор хойшлуулж, шаардлагатай ажиллагаа явуулахыг прокурорт даалгах нарийвчилсан зохицуулалтыг шинээр нэмэх нь зүйтэй гэж үзжээ
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна. 2021 оны 10 сарын 14-ний 20 цагаас 10 сарын 15-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
Юань улсын 9 дэх хаан. Тугтөмөр бол Хайсан Хүлэг хааны хоёрдугаар хөвгүүн бөгөөд Их Юань улсын 9 дэх хаан болно. Шидбал Нинцзун хаан их ор залгамжилсны дараа Хайсан Хүлэг хааны хөвгүүд хаан сууринд өрсөлдөхөөс болгоомжилж 1323 онд Тугтөмөрийг Хуай ван өргөмжилж одоогийн Цзянсу мужийн Наньцзин хотыг сахин суулгажээ.1328 онд Есөнтөмөр хаан Шанду хотод нас нөгчсөнд Шанду хотыг сахин суусан Давлат шах, Ванчин зэрэг түшмэл, түүний хөвгүүн Асугиваг хаан өргөмжилжээ
НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар өглөө
Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар "Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын 5 иргэн алхаж байна" гэсэн мэдээлэл энэ сарын 13-нд буюу өчигдөр иргэнээс хүргүүлснийг хүлээн авч, тухайн газарт очиж шалгажээ.
Замын-Үүд, Эрээний хилийг хаасан тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа. Хил хамгаалах ерөнхий газар "Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаасан". Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна гэжээ ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "БНХАУ-ын Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна
Өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын талаас Эрээний боомтоо тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаад байгаа. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Тодруулбал тэрээр: "Би өнөө өглөө Хил Хамгаалах байгууллагын отрядын дарга болон хилийн төлөөлөгч нартай холбогдлоо
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийж, АН-ын Үндсэн Дүрмийн Хорооны шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнээс хасаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ дахь АН-ын бүлгээс хассан тухай зарласан билээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Туваан тайлбар хийв. Тодруулбал тэрээр: "Би бол намдаа байгаа.УИХ дахь намын бүлэг бүрэлдэж ажиллаад нэг жил гаруйн хугацаа болж байна. Бүлгийн зохион байгуулалтын асуудлыг Ж.Ганнибал гишүүний саналаар өнгөрсөн бүлгийн хурал дээр ярьсан. Тэгээд УИХ дахь нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг дуустал хугацааг нь долоо хоног хойшлуулсан
Коронавирусний халдварын нөхцөл байдал, эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэнджав Коронавирусний халдвараар өвдсөний дараа ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар мэдээлэл өгсөн юм. -Коронавирусний халдвараар өвдсөн иргэдийн эмнэл зүйн байдлыг харгалзан, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар эрэмбэлж байна
Бид өнгөлөлттэй, урт хугацаатай, хүү багатай гэж авдаг зээлүүддээ бид анхаарах цаг болсон байна. Нэг жишээ дурдахад Солонгосын Эксим банкнаас 10 жилийн өмнө 10 аймгийн дулааны станцыг барьж байгуулах зээл авахаар болсон.
Ковид-19 халдварын үед тархины харвалт ихэссэн талаар Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн (УГТЭ) Харвалтын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Байгалмаатай ярилцлаа. -Ковид-19 халдварын үед тархины харвалт өгөхөөс хэрхэн сэргийлэх вэ? -Дэлхий нийтийг хамраад буй Коронавирусийн халдварын улмаас сүүлийн хоёр жилд тархины харвалт дэлхий дахинд болон манай улсад улам нэмэгдэх хандлага байна. Учир нь Ковид-19 халдвар нь хүний биеийн цусанд бүлэгнэлтийн алдагдал үүсгэж, тархины цусан хангамжийг алдагдуулан тархинд хүчилтөрөгчгүйдэлд хүргэн мэдрэлийн шинжүүд ихээр илэрч зовиурлахаас гадна маш их стресс бухимдалд оруулан хэвийн ажил төрөл хийхэд төвөгтэй болгодог
Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс "Бүрэн Монгол гэр" төслөө Монгол орны 21 аймагт хэрэгжүүлэхээр болжээ.
НЗДТГ-ын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулгаас тун удахгүй эхлэх цэрэг татлагын талаар тодрууллаа. -2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага хэзээнээс эхлэх вэ? -Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд явагдахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу дүүргүүдэд цэрэг татлагын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулж, бэлтгэл 90 хувьтай байна. 2020 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдаж, цэргийн албаа хаасан цэрэг дайчид маань өнөөдрөөс эхлэн халагдаж байгаа. -Энэ удаагийн цэрэг татлагын онцлог юу вэ? -Энэ удаагийн цэрэг татлага ихээхэн онцлогтой
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-аас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Ардчилсан намын үндсэн дүрмийн хорооны 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Тувааныг намын үндсэн дүрмээр хүлээсэн намын гишүүний үүргээ биелүүлээгүй хэмээн сануулга өгчээ.
Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.14) өргөн барилаа.
Коронавирусийн халдварын улмаас Замын-Үүд, Эрээний хилийг түр хугацаагаар хаан, хөл хорио тогтоолоо