Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

ТАНИЛЦ: Өнөөдөр Засгийн газар хуралдаж, ийм шийдвэрүүд гаргалаа2021, 10 сар 13. 19:00

Засгийн газрын хуралдаан 2021 оны аравдугаар сарын 13-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгууллаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны аравдугаар сарын 12-нд хийсэн цахим уулзалтын дүнг Засгийн газраар хэлэлцэж, уулзалтын мөрөөр БНХАУ-тай хөгжүүлэх худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахална. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа нар багтжээ. Тус ажлын хэсгийн ажлын явц, үр дүнг сар тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар тохиролцоонд хүрчээ Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилтэй огтлолцох цэгийг тогтоох тухай протоколыг энэ сард багтаан Хятадын талтай байгуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгалаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс  удирдамж, чиглэлээр хангаж “Тавантолгой төмөрзам” ХХК БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж, 2021 оны аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрчээ. Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн III хуралдаан болно Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын хамтарсан зөвлөлийн III хуралдаан энэ сарын 15-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Тус зөвлөл нь Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц зэрэг тэргүүлэх салбарын хамтын ажиллагааг цогц байдлаар төлөвлөн хөгжүүлэх, эдгээр салбар дахь томоохон төслийг хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хамтын ажиллагааны механизм юм. Хуралдаанаар Засгийн газраас БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх  сонирхолтой байгаа томоохон төслүүдийг танилцуулж, зарим төслийн хэрэгжилтийг идэвхжүүлэх талаар ярилцах юм.  “Таван толгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэв “Таван толгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэхээр тогтож, тус компанийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д үүрэг болголоо. “Таван толгой түлш” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болсноор тус компанийн нэгдсэн санхүүгийн тайланд нэгтгэгдэх, оруулсан хөрөнгө оруулалтад хяналт тавих, өр төлбөрийн асуудлаар оновчтой менежмент хийх зэрэг давуу тал үүснэ гэж үзэж байна.   “Таван толгой түлш” ХХК-ийн төрийн эзэмшлийн 49 хувьд ногдох төлөөллийн 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, явц, үр дүнгийн талаар танилцуулж ажиллахыг холбогдох хүмүүст даалгав. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хамрах хүрээ, суурь тооцоолол, бодлогын хувилбарууд боловсруулах шаардлагатай гэв “Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав

Нэмэлт дархлаажуулалтад 198.317 хүн хамрагдаад байна2021, 10 сар 13. 17:17

Коронавирусний халдвараас сэргийлэх гурав дахь тун буюу нэмэлт тунгийн дархлаажуулалтыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-ны А/517 дугаар тушаалаар эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа. -Дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг өгнө үү? -Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар суурин 49 цэгт 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан дархлаажуулалтын 80 гаруй багт ажиллаж байна

Төрийн аудитын байгууллагын албан хаагчид авлигын эсрэг цахим сургалтад хамрагдав2021, 10 сар 13. 17:01

Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг танхимаар болон цахим хэлбэрээр тогтмол зохион байгуулдаг билээ.

Б.Ганхуяг: "Тавантолгой түлш" ХХК-ийг 2022 оны өвлөөс бизнесийн зарчмаар нь ажиллуулна2021, 10 сар 13. 16:41

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Тавантолгой түлш" ХХК-ын эзэмшлийн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар "Эрдэнэс-Тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар мэдээлэл хийлээ. Б.ГАНХУЯГ: -"Эрдэнэс-Тавантолгой" ХК 2018 оноос хойш нийгмийн хариуцлагын хүрээнд "Тавантолгой түлш" ХХК-ийг санхүүжүүлж ирсэн

Түүхэн товчоон: "Батмөнх хаан"2021, 10 сар 13. 16:25

Дөчин дөрвөн хоёрын Монгол улсын их хаан (1480-1517).   Батмөнх бол Баянмөнх Болох жононгийн хүү бөгөөд багадаа эцэг эхээсээ хагацжээ. Төмөрхадаг гэгч хүн түүнийг гэртээ өсгөж, улмаар Мандухай хатанд хүргэж өгчээ

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд2021, 10 сар 13. 16:00

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө болон маргааш өдөртөө Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 10 сарын 13-ны 20 цагаас 10 сарын 14-ний 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно

Г.Ёндон: Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар зохицуулах хуулийн төслийг удахгүй өргөн барина2021, 10 сар 13. 15:36

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарын талаарх мэдээллийг өглөө.  Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ноён Ли Көчянь нарын өчигдөр хийсэн цахим уулзалтын мөрөөр 2004 онд байгуулагдсан "Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол, Хятадын хамтарсан зөвлөл" 2007 онд хоёр дахь хурлаа хийгээд түүнээс хойш хуралдаагүй байдаг. Тус зөвлөлийн гурав дахь удаагийн хурлыг энэ сарын 15-нд 15:00 цахимаар зохион байгуулах гэж байна. Энэхүү хамтарсан зөвлөлийн уулзалт нь  манай улсын хөгжлийн гол зорилтот хөтөлбөрүүдтэй уялдаатай төслүүдийн талаар  БНХАУ-ын талтай хамтран ажиллах ямар боломж байгааг ярилцах, зөвшилцөх ач холбогдолтой. Гурав дахь уулзалтаар манай улсын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбартай холбоотой томоохон төслүүдийг ярихаар эхний ээлжид тохиролцсон. Жишээ нь Улаанбаатар хотыг тойрсон хурдны авто замын төсөл, баганан тулгуурт автобусны зам барьж байгуулах төсөл, Монголын өмнөд бүс нутгийн нар салхины нөөцийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, экспортод гаргах цогцолбор байгуулах төсөл, Алтанбулаг- Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам болон зам дагуух логистикийн төв барих төсөл, Гурван улсын хамтарсан хийн хоолойн бүтээн байгуулалт зэрэг төслүүд өчигдөр яригдсан. Замын-Үүд Эрээн боомтоос БНХАУ-ын далайн боомт руу ачаа тээвэрлэх болон буцааж тээвэрлэх төмөр замын тээвэр дээр Монгол Улстай адилхан тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг энэ хуралдаанаар нэмж тавихаар төлөвлөж байгаа. Ингэснээр Монгол улсаас эрдэс баялгийн бүтээгдэхүүн БНХАУ-аар дамжин гуравдагч зах зээл рүү гарах боломж нээгдэнэ гэж харж байна" гэв.  "БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ИРГЭН БҮРД ХҮРГЭХ ҮЕ ШАТЫГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛИУДЫН НЭГИЙГ ӨНӨӨДӨР ӨРГӨН БАРИЛАА" Үргэлжлүүлэн "Байгалийн баялгийг иргэн бүрд хүргэх үе шатыг зохицуулах хуулиудын нэгийг өнөөдөр өргөн барилаа. УУХҮЯ-ын баримталж буй бодлогын нэг нь байгалийн баялгийг иргэн бүрд хүргэх ёстой гэх үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй бодлогоо уялдуулан төслөө боловсруулсан. Хайгуул, олборлолтыг зохицуулдаг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байна. Намрын чуулганд амжиж өргөн барих ёстой

Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо2021, 10 сар 13. 15:13

Өнөөдөр Л.Халтар сайдын гаргасан нууц тушаалаас болж Чойр, Гашуун сухайт, Хангийн чиглэлд тээвэр хийдэг том оврын автомашины жолооч нар нийслэлд хүрэлцэн ирж Сүхийн талбайд эсэргүүцлээ илэрхийлсэн

Б.Жавхлан: Тяньжин боомтод гацаад байгаа чингэлгүүдийг өвлөөс өмнө татан авах талаар тохиролцсон2021, 10 сар 13. 14:58

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ноён Ли Көчяньтай цахим уулзалт хийсэн. Хоёр улсын худалдаа эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилтын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, нүүрсний экспортыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.  Гашуунсухайт боомтын саатал болн Тяньжин боомтод гацаад байгаа чингэлгүүдийг өвлөөс өмнө татан авах талаар тохиролцоонд хүрсэн.  Хилийн боомтын нэвтрэн өнгөрөх процессын асуудалд хоёр улсын Ерөнхий сайдын түвшинд буюу өндөр ач холбогдол өгч ажиллаж байна" гэв.  Үргэлжлүүлэн Сангийн сайд "БНХАУ-ын талаас худалдаад авчихсан нүүрс хилийн наана гацсан байгаа

ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа2021, 10 сар 13. 14:28

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр коронавируст халдварын тухай цаг үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцлоо. Бригадын генерал Б.Ууганбаяр, нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж, өвчлөлийн тархалтыг богино хугацаанд хумих, нас баралтын тоог бууруулахад чиглэсэн стратегийг баримтлан ажиллах, бүх шатанд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, хүн амын дунд амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, хүчин төрөгчийн хангалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо

Кайри Ирвинг вакцинаас татгалзсантай холбогдуулан “Бруклин Нетс” багт тоглохыг хоригложээ2021, 10 сар 13. 14:07

“Бруклин Нетс” багийн хамгаалагч Кайри Ирвинг “COVID-19”-ийн вакцинаас татгалзах шийдвэр гаргасантай холбогдуулан дасгал сургуулилт хийх болон тус багт тоглохыг хориглосон гэж “Бруклин Нетс” багийн удирдлагууд мягмар гарагт мэдэгджээ.   "Кайри Ирвинг хувь хүнийхээ үүднээс өөрийн сонголтыг хийсэн учир бид түүний сонгох эрхийг хүндэтгэнэ" гэж тус багийн ерөнхий менежер Шон Маркс дурджээ.   " “COVID-19”-ийн вакцин хийлгүүлэхээс татгалзсан шийдвэр нь одоогийн байдлаар түүнийг багийн бүрэлдэхүүнд байх боломжийг хязгаарлаж байгаа бөгөөд бид багийнхаа аль ч гишүүнийг ийм байдалд оруулахыг зөвшөөрөхгүй" гэж Шон Маркс нэмж хэлжээ.   Нью-Йорк хотын өнгөрсөн сарын сүүлээр гаргасан хэд хэдэн захирамжийн дагуу тоглогч, шүүгч, дасгалжуулагч, арын албаныхан цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэхдээ дор хаяж вакцины эхний тунг хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд уг шийдвэрийн хүрээнд Кайри Ирвингийн тоглох эрхийг хязгаарлажээ. Захирамжийн хүрээнд "Barclays Center" нь цэнгэлдэх хүрээлэнд тооцогдож байгаа аж.   Мөн “Тоглогчид орон нутгийн вакцинжуулалтын шаардлагыг дагаж мөрдөхөөс татгалзсан тохиолдолд өнжсөн тоглолтын цалинг олгохгүй” гэж Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос /NBA/ мэдэгджээ.   Үүний зэрэгцээ Нью-Йорк Никс, Лос-Анжелес Клипперс, Голден Стэйт Уорриорз зэрэг багуудын бүх тоглогчид вакциндаа бүрэн хамрагдсан болохыг онцолсон байна

Б.Энхбаяр: Эрүүгийн хуулийг өөрчлөх есөн үндэслэл байна2021, 10 сар 13. 13:27

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийг Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нарын гишүүд  дөрөвдүгээр сарын 8-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм

В.Үнэнбат: Гурилын үйлдвэрүүд тариаланчдаасаа улаанбуудай худалдаж авах бүрэн боломжтой2021, 10 сар 13. 13:05

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас улаанбуудайн тариалалт, үнийн асуудлаар тодрууллаа.  -Хүнсний улаанбуудайн тариалалт, хураалт ямар хэмжээнд байна вэ? -Энэ онд Монгол Улс 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д  улаанбуудай тариалсан

А.Ариунзаяа: Хоёр настай хүүхдүүдийг СӨБ-д хамруулах боломжийг судална2021, 10 сар 13. 12:47

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа сэтгүүлчдэд ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ Хүүхэд харах үйлчилгээг 2022 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд шилжүүлсэн

Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ2021, 10 сар 13. 12:10

Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ

Нүүрс үнс биш алт болсон гэхдээ...2021, 10 сар 13. 11:46

Манай нэрт эдийн засагч, улстөрч, их онолч эрдэмтэн Баабар аль тэртээ 2007 онд “Таван жилийн дараа нүүрс үнс болно” хэмээн айлдсан байдаг аж. Таван жилийн дараа 2013 онд асуухад ахиад 2-3 жил хүлээе гэсэн гэдэг

Өчигдөр 82 жолооч согтуу жолоо барьж, 214 хүн эрүүлжүүлэхэд хоножээ2021, 10 сар 13. 11:31

Энэ сарын 12-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1868 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1551, хулгайтай холбоотой 28, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 131, гэмт хэргийн шинжтэй  мэдээлэл 85 бүртгэгдсэн байна.

ЭМЯ: Коронавируст халдварын 2,565 тохиолдол шинээр батлагдаж, 17 хүн нас барлаа2021, 10 сар 13. 11:10

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,565-д коронавирусийн халдвар батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 330,869 болж нэмэгдэв. Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж байгаа юм. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа хэмээн тайлбарлаж буй. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,322 нь Улаанбаатар хотод, 1,243 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 6,709 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ

Гашуунсухайтын тээвэрчид бөмбөлөг тээврийн журмыг луйвар хэмээн эсэргүүцэж зам хаалаа2021, 10 сар 13. 11:04

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны бүсэд нүүрс тээвэр хийдэг Гашуунсухайтын тээвэрчид “Бөмбөлөг” тээврийн журмыг луйвар хэмээн эсэргүүцэж зам хаажээ. Тээврийн жолооч нар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сайдад хандан “Жолооч нарын тэвчээр барагдаж, Экспортын тээвэр тэг зогслоо” тиймээс гаргасан шийдвэрээ эргэж харж Гашуунсухайтын боомтод үүссэн экспортын тээврийн гацааг арилгахыг шаардлаа.

Есөн давхрын цонхоор унах гэж байсан 4 настай хүүг аварчээ2021, 10 сар 13. 10:56

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд орон сууцныесдүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 16:24 цагт НОБГ хүлээн авчээ.

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com