-Хэнд ч тайлан баланс гаргаж өгөх шаардлагагүйгээр зувчуулж болох жил бүрийн 1.2 тэрбум төгрөг хаачдаг вэ- “Эрдэнэт үйлдвэр”-т ажилчдын бослого дэгдэх нь. Цар тахалтай зэрэгцэн тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэл болоод уурхайчдын дундах үл ойлголцол, маргаан ширүүсч, жагсаал цуглаандаа тулаад байсан. Гэтэл энэ асуудлаа цэгцлээгүй, ойлголцоогүй байсан атлаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Төгсбаяр гээч нөхөр 2022 оноос хэрэгжих шинэ Хамтын гэрээний төсөл гээчийг Ерөнхий захирлын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энхэд өчигдөр хүлээлгэн өгч гал дээр тос нэмсэн байна
Угтаал салбарт нээлттэй ажлын байр зарлагдлаа.Ажлын байрны нэр: Салбарын инженер /1/Байршил: Төв аймгийн Угтаалцайдам сум, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Угтаал салбарГүйцэтгэх үүрэг:1. Элеваторын үйл ажиллагаанд батлагдсан технологийн зааврыг мөрдүүлж, технологи үйл ажиллагааны явцад мэргэжлийн удирдлагаар хангана.2
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчин, “Ковид-19” халдварын эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утас тогтмол ажиллаж байна.
XII зууны эхэн хагасын үеийн Хэрэйдийн ванлигийн улс төрийн зүтгэлтэн. Гүр хан бол Хэрэйдийн түүхэнд нэр нь үлдсэн хамгийн эртний Буюруг хан Маркусын отгон хүү юм. Хэрэйдийн ханлигийн төрийн мэдлийг Маркус ханыг нас барсан даруйд түүний хөвгүүдээс хэн нь ч залгаж эзлээгүй
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах “Сэлбэ” дулааны станц шинээр ашиглалтад орлоо. Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн I үе шатны хүрээнд Баянхошуу дэд төвийг төвлөрсөн дулаан хангамжид холбож байгаа. Сэлбэ дэд төвийн хүрээнд барьсан “Сэлбэ” дулааны станц нь 28 мBт хүчин чадалтай юм. “Сэлбэ” дулааны станцыг байгальд ээлтэй технологиор бүтээсэн
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/335 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 69 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 17 тоосгон гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө. Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан эдгээр гараашийг буулгахаас өмнө эзэмшигчдэд нь 2-3 удаа мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Газар чөлөөлж буй хэсгийн авто зам нарийхны сацуу явган хүний зам байдаггүй тул тус газарт ногоон байгууламж, явган хүний зам хийхээр төлөвлөсөн тухай Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж мэдээллээ. Харин тус хорооны иргэд “Эдгээр гараашийг буулгаж байгаа нь маш зөв ажил боллоо
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, Төв болон Хэнтийн нутаг, Өвөрхангай болон Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, маргааш өдөртөө Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь болон Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөртөө нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 10 сарын 08-ны 20 цагаас 10 сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг
Гурван С-г баримтлан коронавируст халдвараас сэргийлье.
Цаг үе бүхэн өөрийн асуудал бэрхшээлтэй, түүнийг давах, шийдвэрлэх бодлогыг цаг үеийн манлайлагчид нь дэвшүүлж хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Энэ цагийн хямрал, бэрхшээлийг давах Ерөнхий сайд, Засгийн газрын шийдэл нь ШИНЭ СЭРГЭЛТИЙН ХУУЛЬ, ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО юм.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр аравдугаар сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно. Мөн цасан болон шороон шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхилж, ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, 10-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи аравдугаар сарын 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна
Гүрж улсын эрүүл мэндийн салбарын удирдлагууд тус улсын 50-иас дээш насныхан, архаг, суурь өвчтэй иргэдэд “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг тарихыг зөвшөөрчээ. “Эрсдэлт бүлгийн хүн ам буюу галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, тусгаарлалт, хилийн хяналтын ажилтнууд, 50-иас дээш насныхан, архаг суурь өвчтэй хүмүүсийг вакцинд бүрэн хамрагдсанаас зургаан сарын дараа нэмэлт тунд хамруулна” гэж тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Тамар Габуния пүрэв гарагт мэдэгджээ. Гүржид пүрэв гаргийн байдлаар халдварын 2228 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 626058 болсон гэж тус улсын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээлжээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар авсан 1711 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 596380 болсон бол мөн хугацаанд халдварын улмаас 28 хүн нас барж, нийт нас баралтын тохиолдлын тоо 9162-т хүрчээ
Өнгөрсөн шөнө Увс аймгийн Малчин суманд 8 мм цас орж, цасны зузаан 29 см болсон нь Монгол орны хамгийн зузаан цасан бүрхүүл тогтсон сум байгаа бол Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутгаар 19 см зузаан цасан бүрхүүлтэй байна.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа.
Өнгөрсөн 2020 онд дэлхий нийтээр дэгдэж, тархсан коронавирусийн халдварын тархалтын улмаас улс орнуудын 90 гаруй хувийнх нь эдийн засаг буурсан үзүүлэлттэй гарсан. Харин Зүүн өмнөд Азийн Сингапур, Вьетнам, Мьянмар, Африкийн цөөн улс орнууд болон БНХАУ-ын хувьд эдийн засгийн өсөлттэй гарсан билээ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ хийлээ. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд зөвхөн PCR шинжилгээ өгсөн иргэдийн 2,410-д коронавирусийн халдвар батлагдлаа. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 321,657 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1,368 нь Улаанбаатар хотод, 1,042 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 6,518 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,331 хүн эндээд байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан халдварын тархалтын гурав дахь давлагаа оргил үедээ ирсэн байна гэлээ. Тэрээр "2021 оны есдүгээр сарын сүүлийн 7 хоногоос аравдугаар сарын эхний 7 хоногт халдварын тархалт оргил үедээ ирсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Тэрбум мод тарих" хөдөлгөөн өрнөж байна. Тус хөдөлгөөнд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн албан хаагчид нэгдэж "Шинэ Налайх" цэцэрлэгт хүрээлэнд Тэсмэг, Улиас, Үрэл модны бут, суулгац тарилаа."Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд 2021 оны 10 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана
ОХУ-ын нийслэл Москва хотод өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 5404 шинэ тохиолдол илэрсэн нь долоодугаар сарын 11-нээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ. Москвад цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 1 663 469 болсон байна. Коронавирусний улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 69-өөр нэмэгдэж, 29 454-т хүрсэн байна. Өнгөрсөн хоногт 2347 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 1 505 180 болжээ
2021 оны гуравдугаар улирлын төлбөрийн баримтаа цахим системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой хугацаа өнөөдөр 23:59:59 цагт дуусна.
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд болно.