Шуурхай мэдээ:
179898-179902-180005

АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ

12-р сарын 30 - 16 цаг 16 минут

Дэлхийд анхны өөрийн гэсэн сансрын станцтай улс болох том амбицыг тээн сансарт үйл хэргээ үргэлжлүүлж буй Хятадын сансрын станцтай Элон Маскын удирддаг SpaceX компанийн Starlink хиймэл дагуул 2 ч удаа мөргөлдөх шахсан хэрэг гарсантай холбогдуулан Хятадын засгийн газар НҮБ-д хатуу эсэргүүцэл илэрхийлжээ.
Энэхүү асуудлыг Хятад улсын зүгээс 1967 онд байгуулсан сансрын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж буруушааж, хариуцлагатай арга хэмжээ авахыг АНУ-аас шаардсан байна. Тайваний асуудал, Бээжингийн өвлийн олимпын наадмыг дипломат аргаар бойкотлосон зэргээс үүдэн даамжирч буй АНУ, Хятадын мөргөлдөөн сансарт хүрээгээ тэлэх янзтай.

Уолл Стрит Журнал сонины орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижян мөн өдөр зохион байгуулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, "SpaceX компанийн Starlink хиймэл дагуулууд энэ оны 7 болон 10-Ñ€ сард Хятадын сансрын станцад ойртож ирсэн. Ингэснээр Хятадын тал мөргөлдөхөөс сэргийлж сансрын станцын тойрог замыг хөдөлгөж, зайлсхийсэн маневр хийхэд хүрсэн” хэмээн онцолжээ.

Хятадын засгийн газар өнгөрөгч 3-ны өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад АНУ сансрын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн эсэргүүцлийн захидал илгээсэн тухайгаа хэвлэлийн төлөөлөгч Жао мэдэгдсэн байна. Уг дипломат захидалдаа Хятадын засгийн газрын зүгээс “Хоёр ч удаа осол болох шахах үед сансрын нисгэгчид станц дээр ажиллаж байсан нь тэдний аюулгүй байдалд заналхийлж байна. Сансрын гэрээнд оролцогч бүх улсуудад сансрын үйл ажиллагаанд хариуцлага хүлээх үүрэгтэйг нэхэн сануулна уу” хэмээн бичжээ.

1967 онд байгуулсан Сансрын гэрээнд ямар ч улс орон сансар огторгуй, селестиел биетийг өмчлөх эрхгүй бөгөөд сансар огторгуйг судлах, ашиглах ажлыг бүх үндэстний эрх ашгийн төлөө тайван замаар явуулах ёстой гэж заасан байдаг аж.

Тэрээр үргэлжлүүлэн "АНУ сансрын гэрээгээр хүлээсэн үүргээ үл тоомсорлож, сансарт ажлаа хийж буй сансрын нисгэгчдийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байгаагийн зэрэгцээ сансарт үйл ажиллагаа явуулж буй бусад улс орнуудын өмнө хариуцлага хүлээх ёстойг онцлон тэмдэглэж байна” хэмээн шүүмжиллээ. Мөн АНУ-ын зүгээс дахин ийм хэрэг гаргахгүйн тулд хариуцлагатай арга хэмжээ авах ёстойг дурджээ.

Хятадын ард иргэд ч энэ тал дээр ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Твиттерийн Хятад хувилбар болох Weibo дээр "Starlink бол сансрын хог хаягдлын овоолгоос Ó©Ó©Ñ€ юу ч биш", "Starlink хиймэл дагуулууд Хятадын сансрын нисгэгчдийг заналхийлэх АНУ-ын зэвсэг болсон байна", "Starlink-ийн аюул улам бүр тодорхой болж байна, удахгүй бүх хүн төрөлхтөн Маскийн сансарт хэрэгжүүлж буй төслүүдийн үнийг төлөх нь дамжиггүй” зэрэг сэтгэгдлүүд ар араасаа хөвөрсөөр байна.

Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компани нь дэлхий даяар өндөр хурдны интернетийн үйлчилгээг бий болгох зорилгоор бага тойрог замд 42,000 жижиг хиймэл дагуул хөөргөх Starlink төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд 2019 оноос хойш сансарт 16,000 гаруй хиймэл дагуул илгээсэн бөгөөд ирээдүйд 30,000 орчим хиймэл дагуулыг нэмж илгээхээр төлөвлөж байна.

Тайваний асуудал, Бээжингийн өвлийн олимпын наадмыг дипломат аргаар бойкотлох зэрэг олон шалтгаанаар улам бүр хурцадмал болж буй АНУ, Хятадын харилцаа сансар огторгуйд хүртэл тэлж байна хэмээн гадаадын хэвлэлүүд дүгнэжээ. Хятад улс өөрийн “Тиангун” буюу “Тэнгэрийн ордон” нэртэй сансрын станцаа байгуулан сансар судлалын салбарт үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэхээр яарч байгаа энэ цаг үед АНУ-Хятадын сансрын “дайн” улам ширүүсэх төлөвтэй байна.

Тус улс нь 2022 оны сүүлээр “Тиангун” сансрын станц баригдаж дуусмагц 2030 он гэхэд сар руу сансрын нисгэгчдээ илгээхээр төлөвлөж байгаагаа зарласан билээ. Сансрын станцаас гадна сар болон Ангараг гарагт амжилттай хайгуул хийж АНУ-ын араас нэхэж буй Хятад улс нь өнгөрсөн оны сүүлээр сарнаас дээж авчирсан 3 дахь орон болсон юм. Өмнө нь АНУ 1972 онд, ОХУ 1976 онд тус тус сарнаас дээж авчирч байжээ.

 

Эх сурвалж: Asian Economy

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд LiveNews.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Шинэ мэдээ

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг бууруулах шийтгэл оногдууллаа2022, 1 сар 23. 14:12Хойд Солонгосын хакерууд 400 сая ам.долларын криптовалют хулгайлжээ2022, 1 сар 15. 19:56Хойд Солонгосоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвав2022, 1 сар 15. 19:45Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ2022, 1 сар 14. 17:09МУ-ын өсөх идэр, өрнөн дэлгэрэх Начин Э.Энхбатыг сүүлчийн замд нь үдлээ2021, 12 сар 31. 14:20Төрсөн хүү нь 83-тай ээжийгээ зодсоор хөнөөжээ2021, 12 сар 30. 18:24Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэж эхэлжээ2021, 12 сар 30. 18:08АНУ-Хятадын сөргөлдөөн сансар огторгуй хүртэл хүрээгээ тэллээ2021, 12 сар 30. 16:162021 ОН: ДЭЛХИЙ ДАХИНД БОЛСОН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ2021, 12 сар 26. 18:04Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан улсын начин Э.Энхбат таалал төгсчээ2021, 12 сар 25. 9:53Э.Цэндбаатар Оросын тамирчинг ялж, Азийн аварга боллоо2021, 12 сар 25. 9:47Ахмадууд хоногийн хоолондоо хүрэхгүй тэтгэврээр амьдарч байна2021, 12 сар 25. 9:35#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ.2021, 12 сар 24. 15:51Айл өрхийн цахилгааны төлбөрийг төрөөс дахин 6 сар төлөхөөр боллоо2021, 12 сар 24. 15:29“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны трэйлер цацагдлаа2021, 12 сар 23. 22:53АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр2021, 12 сар 23. 19:21Тэтгэвэрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр косметик хагалгаа хийгээд нэмэргүй2021, 12 сар 23. 17:58SISC койн: Крипто, FOREX арилжаа, START-UP бизнесийн шилдэг төслүүдэд хөрөнгө оруулж давхар ногдол ашиг хүртмээр байна уу?2021, 12 сар 23. 17:40sdfsdf2021, 12 сар 23. 15:00“Дэлхийн мисс -2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох А.Бөртэ-Үжингийн танилцуулга видео цацагдлаа2021, 12 сар 23. 13:45Үндэсний хөрөнгө оруулалтын банк өр төлбөрөө бүрэн барагдуулсан2021, 12 сар 23. 13:42Б.Чулуудай: Миний аав ямар ч хэрэг хийгээгүй2021, 12 сар 23. 13:38Хувь хүний мөнгөний удирдлагын аргуудаас2021, 12 сар 23. 13:33Чанаргүй зээл өмнөх сараас 39 тэрбумаар нэмэгджээ2021, 12 сар 23. 13:27ЗГ-аас олгосон 300 мянган төгрөг, вакцины 50 мянган төгрөгийн урамшууллаа аваагүй иргэд нөхөж авах боломжтой2021, 12 сар 23. 13:17Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа2021, 12 сар 23. 13:12Их Британид анх удаа 100,000 халдварын тохиолдол бүртгэгдлээ2021, 12 сар 23. 13:08Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр болно2021, 12 сар 23. 12:55Ирэх сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиуд2021, 12 сар 23. 12:48Хог тээвэрлэлтийн компаниудад автомашин хүлээлгэн өглөө2021, 12 сар 23. 11:51
99029827, 99703993

info@livenews.mn
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. LiveNews.MN 2019