Хүнд гэмтэл авч эмчлүүлж байсан Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат өнөөдөр /2021.12.24/ 18 цагийн орчимд таалал төгсчээ. Ухаангүй олон сар байсан бөгөөд Өмнөд Солонгос улсад эмчлүүлсэн тэрбээр, ирсэн даруйдаа "Сонгдо" эмнэлэгт хэвтэн, үргэлжлүүлэн эмчилгээгээ хийлгэж байсан юм. БНСУ-д байх хугацаанд түүний биеийн байдал дээрдээгүй юм. Түүний ар гэр, төрөл төрөгсөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл бичих хэсэг