#МАШ_НОЦТОЙ: ХЯТАДУУД МАНАЙ 200 КМ ХИЛИЙН ТОРЫГ ТАСАЛЖЭЭ. Тэд ашигт малтмал хайна хэмээн хилийн халдашгүй зурвасад эзэгнэж, 200 км хилийн торыг хүчит техникээр тасдан дураар авирлаж, тусгаар тогтнолыг Сүхбаатар аймагт алдагдуулж байгаа билээ. Заавал хилийн торыг тасаддаг нь улс төрийн учир шалтгаантай гэж бодогдно. Яг тэр торон дор хэдий хэрийн баялаг байх сан билээ дээ. Монгол улсыг хилгүй болгох гэсэн оролдлого, өдөөн хатгалга мөн. Нам засгаас хил хэрэггүй гэж мэдэгдэж, хилийн цэргийг байхгүй болгоно, хүн өвтгөхгүй зэмсэгтэй цагдаа зогсооно, хилийн заставыг нутгийн гүн рүү татна гэдэг. Тасалсан хилийн торыг засах төсөв өгдөггүй. Хилчид хандив гуйж, 70 км торыг сэргээжээ. “Босоо Хөх Монгол” ТББ-ынхан энэ явдлыг газар дээр нь баримтжуулж, түрэмгий хятадуудыг хөөн явуулж, орчмынх нь торыг заслаа. Монголын бүх залуус ийм л байх ёстой!
Сэтгэгдэл бичих хэсэг